Нийгмийн

БИЧЛЭГ: Нас барсан өнгөт арьст эрэгтэйн үхэлд иргэд бухимдаж, үймээн дэгдээж байна

АНУ-ын Миннесота мужид цагдаагийн албан хаагч зэвсэггүй, гараа гавлуулсан өнгөт арьст эрэгтэйн хүзүүн дээр өвдөглөж амь насыг нь хороосон. Цагдаагийн байгууллагаас тухайн иргэний үхэлд холбогдуулан цагдаагийн дөрвөн албан хаагчийг ажлаас нь халсан юм.

Нас барсан иргэнийг Жорж Флойд гэдэг байсан бөгөөд 46 настай байсан аж. Тэрээр эл харамсалтай хэрэг гарахаас өмнө зоогийн газарт хамгаалагчаар ажилладаг байжээ. Талийгаач цагдаагийн албан хаагчид хүзүүндээ өвдөглүүлж байхдаа, удаа дараа амьсгалж чадахгүй буйгаа илэрхийлж, тэр бүү хэл нас барахаасаа өмнө ээжийгээ дуудаж байсан байна. Тус явдал 2014 онд болсон цагдаагийн албан хаагчийн гарт амь үрэгдсэн өнгөт арьст эрэгтэй Эрик Гарнерын хэргийг санагдуулсан тул Миннеполис хотын оршин суугчид "Би амьсгалж чадахгүй байна” хэмээх өнгөт арьст иргэдийг ялгаварлан гадуурхаж буй үзлийг эсэргүүцэж, эсэргүүцлийн жагсаалыг зохион байгуулж, бослого үймээн дэгдээгээд буй аж.

О.ЭНЭРЭЛ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button