“Н.Номтойбаярыг мөрдөгчтэй утсаар ярьсан гэх шалтгаанаар цагдан хорьсон”

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд Нийгмийн хамгаалал хөдөлмөрийн сайд асан Н.Номтойбаяр нарын есөн хүнд холбогдох эрүүгийн хэргийн урьдчилсан хэлэлцүүлгийг хийж, Н.Номтойбаярыг цагдан хорих шийдвэр гаргажээ. Түүнийг ШШГЕГ-ын харьяа Урьдчилан хорих 461 дүгээр анги руу авч явсан хэмээх мэдээлэл байна. Энэ тухай түүний өмгөөлөгч Н.Мандах:
“Урьдчилсан хэлэлцүүлэг эхлээд прокурорууд юу ч хэлээгүй байж, хурлын төгсгөлд мөрдөгчтэй утсаар ярьсан хэмээх шалтгаанаар Н.Номтойбаярыг ганцааранг нь цагдан хорихоор авч явсан. Түүнтэй хамт шүүгдэж байсан хүмүүсийг цагдан хориогүй. Миний зүгээс энэ явдал захиалгатай, хуйвалдаантай зүйл болсон гэж бодож байна” гэв.
Нийслэлийн прокурорын газраас Н.Номтойбаяр нарт Эрүүгийн хуулийн 21.2 дугаар зүйл /худал мэдүүлэх/-ийн 21.2-1, 22.1 дүгээр зүйл /Эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах/-ийн 22.1-3-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлжээ. Нэр дэвшигч Н.Номтойбаярын гэм буруутайг хэлэлцэх дараагийн шатны шүүх хурал хүртэл хорих бөгөөд хурлын тов зургаадугаар сарын 26 буюу УИХ-ын сонгуулиас хоёр хоногийн дараа товлогдсон байна.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Хүн дайрч �##�сан, хүчиндсэн, зодсон гээд шоронд байх ёстой нөхөр байх шүү энэ,
арай дэндүү сагсуу хаана зодоон нүдээн болно тэнд л нэр нь хавчуулагдаж бдг намбагүй тэгээд дээр гэрбүлийн т�##�аар асууд�##�тай, нөгөө жангаа ид гээд бахираад бдг хүмүүсийнх нь бах тав ханаж бгаа байх да
Эрхэм өмгөөлөгчийн мэдээлэл үнэмшил муутай байна,харин урд нь гишүүний х�##�дашгүй байд�##� гэх хуулиар д�##�айлган ш�##�гуулахгүй байсан олон үйлдлүүдий ш�##�гах үнэн худлыг олж тогтоох ш�##�г�##�тууд байсан гэвэл үнэнд ойртож магадгүй юм.
Номтойбаярын өнөөх �##�дарт Хурцын э шорохүүхэдтэй ресторанд зодолдож танхайрсан хэрэг юу болсон бэ. Цэвэр танхайн хэрэг шдээ. Энгийн ардын хүүхэд ингэж танхайрсан бол эртээ шоронд явах байсан. Хэрэг хийгээд мөнгөөр зодоод гардаг одоо боль.