НИЙГЭМ

Л.Мөнхтүшиг: Зүүн Өмнөд Азид байгаа монгол иргэдийг транзит нислэгээр татна

Өнөөдөр /2020.06.15/ УОК-ын шуурхай штабаас цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ. Энэ үеэр ГХЯ-ны Консулын газрын дарга Л.Мөнхтүшиг:

“Бид нийт 22 удаагийн тусгай үүргийн нислэг үйлдэж, 10 мянга гаруй иргэдийг татаж аваад байна. Үүний өмнө УОК-ын хуралдааны дараа энэ сард нийт найман нислэг үйлдэнэ гэж зарлаж байсан. Тэгвэл иргэдийн санал хүсэлтийн дагуу ес болгож нэмэхээр боллоо.

Энэ бол зургадугаар сарын 20-ны өдөр Зүүн Өмнөд Азид байгаа монгол иргэдээ татах нислэг юм. Ирэх иргэдийн нэрс эцэслэгдэж байна. Нислэгийг дамжин /транзит/ хэлбэрээр үйлдэнэ. Өөрөөр хэлбэл Сөүт хот руу нисэж, тэнд Зүүн Өмнөд Азиас цугларсан монгол иргэдийг татах юм” гэлээ.

Х.ЭРХЭС

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button