НИЙГЭМ
Алба хаагчдын бүтээлээр музейн үзмэрүүдээ баяжуулжээ

Хөвсгөл аймгийн Онцгой байдлын газраас “Албаны музейн үзмэрийг баяжуулах” аяныг алба хаагчдынхаа дунд зохион байгууллаа.
Аянд Онцгой байдлын газар, Эрэн хайх, аврах салбар, Гал түймэр унтраах, аврах 27, 46, 69, 73 дугаар анги болон Улсын нөөцийн салбарын алба хаагчид хамрагдаж, өөрсдийн урласан бүтээлээ ирүүлжээ.
Бүтээлд төрөл бүрийн сийлбэр, хайчилбар, оёмол сүлжмэл бүтээл, баримал, оньсон тоглоом зэрэг багтсан байна гэж Хөвсгэл аймгийн Онцгой байдлын газраас мэдээллээ.

















АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.