Нийгмийн
ИТХ-ын сонгуульд нөхөн нэр дэвшүүлэх ажиллагаа эхэллээ
Аймаг, нийслэл, сум, дүүргийн ИТХ-ын сонгууль нэг сарын дараа болно. Өнөөдрийн байдлаар Сонгуулийн хороод нэр дэвшигчдийн бичиг баримтыг нягталж, бүртгэх эсэхийг шийдвэрлэх хуулийн хугацаа дуусав. Харин нөхөн нэр дэвшүүлэх, нэр дэвшигчээр дахин нэрээ дэвшүүлэх ажиллагаа эхэлж байна. Сонгуулийн хороод нөхөн нэр дэвшүүлсэн хүмүүсийн бичиг баримтыг нягтлан шалгаж, есдүгээр сарын 30-аас өмнө бүртгэх эсэхийг шийдвэрлэнэ.
Нам, эвслийн болон нэр дэвшигчийн сонгуулийн сурталчилгаа хуульд заасны дагуу нэр дэвшигчдийн үнэмлэх олгосон өдрөөс эхэлнэ. Тодруулбал, нэр дэвшигчдийн үнэмлэхийг энэ сарын 30-нд олгох бөгөөд энэ өдрөөс сурталчилгаа эхэлж, аравдугаар сарын 14-ний 00.00 цагт дуусах юм.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.