ДЭЛХИЙ
Дональд Трампын бага хүү коронавирус тусчээ

АНУын тэргүүн хатагтай Меланиа Трамп отгон хүү нь коронавирусийн халдвар авсан талаар анхлан мэдээлжээ. Тэр Цагаан ордоны цахим хуудаст, “Коронавирустэй өнгөрүүлсэн миний туршдлага” нэртэй өгүүлэл бичиж нийтэлсэн бөгөөд үүндээ энэ талаар дурдсан байна.
14 настай Бэррон Трампын эхний шинжилгээ сөрөг гарсан ч давтан шинжилгээгээр халдвар авсан нь батлагдсан аж. Түүний биед ямар нэг халдварын шинж тэмдэг илрэхгүй байсаар эдгэсэн гэж Меланиа Трамп бичсэн байна. Түүнчлэн, “Бид гурав хамт өвдсөн нь хамтдаа цагийг өнгөрөөх, харилцан нэг нэгнээ халамжлах боломжийг олгосон” хэмээсэн байна.
Дональд Трамп эхнэрийн хамт коронавирусээр халдварласнаа хоёр долоо хоногийн өмнө мэдээлсэн юм.
Г.САНСАРМАА
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.