Нийгмийн

Ашиглалтын хугацаа дууссан, эвдэрсэн 16 цахилгаан шатын шинэчилж байна

Улс, нийслэл, орон нутгийн хөгжлийн сангийн төсвийн хөрөнгөөр нийтийн зориулалттай орон сууцны ашиглалтын хугацаа дууссан, эвдэрч зогссон 16 цахилгаан шатыг шинэчилж байна хэмээн Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас мэдээллээ. 

Зарим цахилгаан шатны материал ковид-19 цар тахлын улмаас гааль дээр саатаж түрүүчээсээ орж ирж байгаа болон зарим нь угсралтын ажил дуусаад улсын комисс ажиллахаар хүлээгдэж байгаа байдалтай байна.

Угсарлтын ажил явагдаж байгаа БГД 17-р хорооны Гантын 22 дугаар байр болон СБД 2 дугаар хорооны 12/1 дүгээр байр, ажил нь дууссан Баянгол дүүргийн 5 дугаар хорооны 10, 11 дүгээр байрны цахилгаан шат, Голден парк 2 хотхоны 303 дугаар байрны цахилгаан шатны ажлуудтай Улаанбаатар хотын Ерөнхий менежер холбогдох албаныхантай газар дээр нь танилцаж гүйцэтгэл, явц байдалтай танилцлаа.

Голден парк 2 цахилгаан шатны 301, 303 дугаар байрны 3 цахилгаан шатны засварын ажилд шаардагдах хөрөнгийн эх үүсвэрийг шийдвэрлэх асуудлыг анхааралдаа авч Даваа гарагт шаардлагатай арга хэмжээнүүдийг авна.

Нийслэлийн төсвийн хөрөнгөөр 78.0 сая төгрөгрөөр Голден парк 1 хотхоны 7 цахилгаан шатныг засварлаж хэвийн ажиллагааг хангасан. Цахилгаан шатны угсралтыг Оакс экспресс монголиа ХХК, Төвхөн трейд ХХК гүйцэтгэж захиалагчийн хяналтыг Улаанбаатар лифт НӨҮГ хийж байна.

Сууц өмчлөгчдийн холбооны үйл ажиллагаа сайн байвал цахилгаан шат, үйлчилгээ, цэвэрлэгээ зэрэг ажлууд хэвийн сайн байдаг. 2020 оны есдүгээр сарын 10-ны өдрийн Нийслэлийн Засаг даргын зөвлөлийн хурлаар Орон сууц нийтийн аж ахуйн ашиглалт сайжруулах зарим арга хэмжээний талаар 2019 оны А/1358 тоот захирамжийн биелэлтийг хэлэлцүүлж 2021 оны 1 дүгээр улиралд багтааж Сууц өмчлөгчдийн холбоонд түвшин тогтоох шалгалт хийхээр шийдвэрлэсэн. Үүний дагуу Сууц өмчлөгчдийн холбоог шалгах удирдамж боловсруулж байна.

Уг шалгалтыг явуулснаар Сууц өмчлөгчдийн холбоодын үйл ажиллагаа жигдэрч оршин суугчдийн тавтай тухтай амьдрах нөхцөлд эерэг үр дагавартай ажил болох юм.

Эх сурвалж: УБ хотын ЗАА 

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

Голдeн парк 1 ийн цах шатнууд хэвийн ажиллагаанд орсон гэж худлаа шүү өдөрт нь засаад л маргааш нөгөөдөр нь явахаа байдаг одоо миний мэдэхээс103 ын нэг лифт ажиллахгүй л байна 78 сая төгрөг авчихаад ингэж халтурдаж болох уу

Back to top button