Үс засуулвал нас уртасна
БИЛГИЙН ТООЛЛЫН 8
2020.12.22 / МЯГМАР ГАРАГ
ӨВЛИЙН ДУНД ШАР ХУЛГАНА САРЫН НАЙМАН ЦАГААН ШАРАГЧИН ГАХАЙ ӨДӨР
Үс засуулвал: Нас уртасна.
Наран ургах, шингэх: 08.40-17.02
Барилдлага: Үхэх
Шүтэн барилдлага: Сэрэхүй
Суудал: Хий
Аргын тооллын 12 сарын 22, Ангараг гараг.
Билгийн тооллын 8, Могойг хүлэгч одтой, шарагчин гахай өдөр.
Өдрийн наран 8 цаг 40 минутад мандан, 17 цаг 02 минутад жаргана. Тухайн өдөр хонь, туулай жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба бич, тахиа жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй.
Эл өдөр элдэв үйлд хянуур хандах хэрэгтэй ба ан, гөрөө хийх, мал, адгуус муулах, сан тавиулах, угаал үйлдэх, нялхсын хурим хийх, хийморийн дарцаг хатгахад сайн. Газар ухах, худаг гаргах, сэтгэлд сэвтэй газар очиход муу.
Өдрийн сайн цаг нь үхэр, луу, морь, хонь, нохой, гахай болой. Хол газар яваар одогсод урагш мөрөө гаргавал зохистой. Өвлийн туйл, хүйтний ес эхлэх улирал 01 цаг 14 минутад эхэлнэ. Үс шинээр үргээлгэх буюу засуулбал нас уртадна.















АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.