Сурвалжилга, Нийтлэл

СТАТИСТИК: Монгол шиг хүн амынхаа 5 хувьд л вакцин захиалсан нь Африкийн орнууд байна

Блумберг агентлаг дэлхийн улс орнуудын вакцин захиалалт, вакцинжуулалтын процессоор дата мэдээлэл үүсгэж байгаа юм. Шинэчлэгдсэн мэдээллээр 10.8 сая тун вакцин дэлхий даяар хийгдээд байна. Үүний 3.5 сая нь АНУ-ын иргэдэд хийгджээ.

Вакцинтай холбоотой асуудлаар улс орнууд хоёр ангилагдаж буй.

Нэгдүгээрт, ДЭМБ-ыг хүлээлгүй аль нэг вакцины үр дүнд нь шууд итгэж захиалан, хүн амаа вакцинжуулж эхэлсэн улсууд.

Үүнд:

  1. БНХАУ - 4,500,000 тун
  2. АНУ -  3,489,090 тун
  3. Израил - 950,000    тун
  4. Их Британи  - 947,206 тун
  5. ОХУ - 440,000 тун  
  6. ХБНГУ - 165,575 тун
  7. Канад - 98,769 тун 
  8. Бахрайн - 59,351 тун
  9. Польш - 36,300 тун
  10. Итали - 34,901 тун
  11. Дани - 29,483 тун
  12. Португали - 26,850 тун
  13. Мексик - 24,998 тун
  14. Словени - 9,750 тун
  15. Чили - 8,638 тун
  16. Хорват - 7,864 тун
  17. Оман - 6,516 тун
  18. Австри - 6,000 тун
  19. Унгар - 5,110 тун
  20. Болгар - 4,739 тун
  21. Румын - 2,778 тун
  22. Кувэйт - 2,500 тун
  23. Литва - 2,270 тун
  24. Финланд - 1,767 тун
  25. Грек - 1,763 тун
  26. Луксембург - 1,200 тун
  27. Эстони - 884 тун
  28. Aргентин - 700 тун  вакцин хийснээрээ бичигдэж байна.

Хоёрдугаарт, ДЭМБ-аас ямар нэг вакциныг батламжлахыг хүлээж буй орнууд. Тэдний олонх нь ДЭМБ-ын КОВАКС хөтөлбөрт нэгдэн орсон бөгөөд, уг тусламжийн шугамаар вакцины эхний тунгуудаа авах хүлээлттэй байгаа.

Энд Монгол Улс багтаж байна. Арванхоёрдугаар сарын 31-нд ДЭМБ Pfizer/Biotech компанийн хамтарсан вакциныг баталснаа зарласан. Үүгээр КОВАКС хөтөлбөр хэрэгжиж эхлэх учиртай юм. Иймд нэгдүгээр сарын 5-нд ДЭМБ хуралдаж, вакциныг улс орнуудад ямар хүртээмжтэй хуваарилах талаар хэлэлцэнэ.

Харин үүнээс өмнө дэлхийн бараг бүх улс орнууд вакцины урьдчилсан захиалгаа хийчхээд байгаа билээ. Тэдний хүн амынхаа хэдэн хувийг вакцинжуулах хэмжээний тунг урьдчилан захиалсан байгаагаар Блумберг агентлаг мөн инфографик гаргасан байгаа юм.

Үүнийг харвал Монгол Улс хүн амынхаа 5 хувийг вакцинжуулах буюу 165 мянган тун вакциныг л захиалсан байна. Энэ нь гэхдээ улсаа төлөөлөн бие дааж хийсэн биш, КОВАКС хөтөлбөрийн хүрээнд хийсэн захиалга юм. Бид үүнийг өмнө нь мэдээлсэн.

Тэгвэл ихэнх орнууд хүн амынхаа 100 хувьд хүрэх тунг захиалсан нь эндээс харагдаж байна. Канад улс 300 хувь буюу хүн амаа гурван удаа вакцинжуулахад хүрэлцэхүйц тун захиалснаараа нэгдүгээрт бичигдэж байна. Цаашлаад Гаити, Кондурас, Тайланд гэхчлэн орнууд хамгийн багадаа хүн амынхаа 10 хувьд ноогдох тунг захиалжээ.

Харин Монгол Улстай ижил 5 хувийн вакцин захиалсан зөвхөн Африкийн улсууд байгаа нь үүнээс харагдаж байгаа юм. Үүнд:

  • Ангол
  • Бутан
  • Камбож
  • Молдав
  • Морокко
  • Мозамбек
  • Өмнөд Судан
  • Тунис
  • Өмнөд Африк
  • Нигер зэрэг буурай хөгжилтэй 94 улс нэрлэгдэж байна.

Харин уг статистикийг ашиглан Visual Capitalist сайт дараах инфографикийг бэлтгэжээ.

Энд улс орнууд ямар нэг олон улсын хөтөлбөр хүлээлгүй, шууд хийсэн вакцины захиалгууд харагдаж байна. Зүүн эгнээнд вакцины нэр, үйлдвэр байгаа бол баруун талд улс орнууд жагсжээ. Үүнд Монгол Улс байхгүй. Учир нь эхнээсээ дөрөвт бичигдэж буй КОВАКС хөтөлбөрт нэгдэн орсон. Өөрөөр хэлбэл КОВАКС-ын захиалсан 700 сая тунгаас бялуу хүртэхээр хүлээж буй гэсэн үг.

ДҮГНЭЛТ: Вакцинжуулалт эхлүүлсэн орнууд нэг талаар сайшаалтай ч нөгөө талаар олон улсын байгууллагаас батлаагүй, эрсдэлтэй үйлдэл хийж буй сул талтай. Дэлхийн түүхэнд нэг жилийн дотор вакцин гаргасан ийм удаа байхгүй бөгөөд ер бусын хурдан хийгдсэн гэдгээрээ коронавирусийн вакцин хардлага төрүүлсэн хэвээр буй.

Харин нөгөө талаар ДЭМБ аль нэг вакцин батламжлахыг хүлээсэн ч ихэнх орнууд урдьдчилсан захиалгаа хийчихсэн байна. Манай улс маш бага хүн амтайн хувьд үүнд өндөр тунгаар орох боломж байсан. Гэвч Африкийн буурай хөгжилтэй орнуудын жагсаалтад ингэж нэгдэж, зөвхөн КОВАКС-ын далбаан дор 5 хувийн квотод оржээ.

Г.САНСАРМАА

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
15 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
харамсалтай
харамсалтай
1 сар 2, 2021 14:07

АРГАгүй бид өрөндөө идэгдсэн улс шүү. САНгийн сайд нь зээл л ярьдаг ганц ажилтай монголд 5 хувь болно.

h
h
1 сар 2, 2021 14:27

hurelbaatar yu hiigeed bna. chadahgui bol z##laad Elbegdorjiig yavuulaa. yadaj yu hiigeed bgaa humuust heleed bh biz

Зочин
Зочин
1 сар 2, 2021 14:42

Коронагийн Вакцин чинь насан турш хамга�##�ахгүй их удаж 6 сар л хамга�##�даг болохоор нэг их вакцинд ач холбогдол өгч хамаг мөнгөө зарцуулах хэрэггүй болов уу, оронд нь эмчлэх эм л хурдан нээгдээсэй гээд маскаа зүүж гараа угаагаад зайгаа барьж бхйсан нь дээр байхөө

Зочин
Зочин
1 сар 2, 2021 14:44

Хэнд хийх гэж бшаа юм бол Дарга нар хийлгээд энгийн иргэд х�##�двар аваад гэрийн хорионд бх болж бна уу Энэ Монгол улсыг аваад явчих сэтгэлтэй хүн олдохгүй юм бхдаа МАНАН �######�ж өгөөсэй

Зочин
Зочин
1 сар 2, 2021 14:54

Баяр�##�лаа хүрэлсүхээ нэгийг чинь хүртэл том үсгэр эхлэд эх хэл минь буцардах юум шиг санагдаж байна.Монголд энэ хүн г�##� хамуудны хэрэггүй ээ.хулгайч нарны тойрод төрийн ордонд сууцан.уул шоронд цайгаа дараад сууж байх ёстой биздээ.

esergu
esergu
1 сар 2, 2021 15:22

zugeer zugeer.5% gdeg deedesuud hiilgene.ted ehleed turshiltand orog.idsen mongondoo horogdood uhehees aigaad turuuleed hiilgene.hiilgesen bgaa ch magadgui.zug zug.chimeegui egel ardaa

Зочин
Зочин
1 сар 2, 2021 16:07

Монгол улс Африкийн буурай орнуудтай мөнхөд найз�##�ж, ямар ч зүйл дээр мөр зэрэгцэн явах юмаа.

Зочин
Зочин
1 сар 2, 2021 16:15

Энэхүү хэдхэн ирэх вакциныг дарга нар тэдний гэрбүлийнхэн л хийлгэх биз

Зочин
Зочин
1 сар 2, 2021 17:12

Яасан тэвчээргүй юм бэ харж л бай л даа

Зочин
Зочин
1 сар 2, 2021 18:43

Ханиад томуу ч гэсэн коронагийн бүлгийн вирусээр үүсгэгддэг, жил болгон хийлгэж л байдаг жил болгон ханиад томуу тусаад л байдаг биз дээ, энэ вакцин нь насан туршид нь дархлаа тогтохгүй хэдхэн сар ихдээ жил л болно л биз, тэгэхээр тодорхойгүй вакцинд мөнгө зарсанаас хувийн дэглэмээ сайн бариад эмчлэх, устгах эмэнд найдсан нь дээр бус уу

зочин
зочин
1 сар 2, 2021 18:59

Авилга, �##�бан туша�##�ын хэнээрхэл гаарч, өр ширэнд баригдаж, шударга зүйл �##�га болсон хогийн улс болж хувирсан нь Африкийн орнуудаас дор орсноор харагдаж байна даа.

Зочин
Зочин
1 сар 3, 2021 18:42

Unendee denduu yduu Mongol yumaa hedhen huntei badag deer baigaa

Зочин
Зочин
1 сар 3, 2021 19:19

Хүрэлсүх бол жинхэнэ цайчихсан луйварчин. Ямар хонзон санахаараа ард түмнээ ингэж янагладаг байнааа?

Зочин
Зочин
1 сар 4, 2021 00:34

Вакцин авч чадах байхаа. Судлаж байгаа байлгүй. Нөхцөл боломжиндоо тааруулахаас гадна үр дүнг нь ажиглаж байгаа байлгүй дээ. Вакцинаа дотооддоо хийж байгаа улсын иргэд хүртэл болгоомжлоод шууд гүйж очоол хийлгэхгүй байгаа биз дээ. Юмыг жаахан уужуу тайван, эрүүл саруул хүлээж аваа. Юм л бол битгий муу амлаж, хэрүүлч, увайгүй бай л даа. Амны билээс ..... гэдэг билээ дээ.

Монгол хүн
Монгол хүн
1 сар 4, 2021 08:05

Сүрэлсүг, хотгор шанага, нянбактер 3 байгаа цагт өөдлөхгүйээ

Холбоотой мэдээ

Back to top button