УЛС ТӨР

Ч.Хүрэлбаатар: Ерөнхийлөгч оффшороос мөнгө оруулж ирчхээд байхад намайг нуусан мэт ярьж байна

УИХ-ын чуулганы хуралдааны үеэр Ерөнхийлөгч Х.Баттулга өөрийн өргөн барьсан Өрх бүрд нэг сая төгрөгийн дэмжлэг үзүүлэх тогтоолын төслийг заавал хэлэлцүүлэхээр ээлжит бус хуралдаан зарлана гэж мэдэгдсэн.

Тэрбээр уг асуудлыг хэлэлцэхгүй байсаар намрын чуулган завсарлах гэж буйд харамсаж байна хэмээгээд Сангийн сайд Ч.Хүрэлбаатарыг оффшор данснаас орж ирсэн мөнгийг хэлэхгүй байна гэсэн нь анхаарал татсан юм.

Үүний хариуд Сангийн сайд Ч.Хүрэлбаатар “Ерөнхийлөгч сая оффшор дансны мөнгийг оруулаад ирсэн байхад Ч.Хүрэлбаатар ард түмэнд хэлээгүй, нуусан юм шиг юм ярьчихлаа. Монгол Улсын Төрийн сан Монголбанканд байдаг. Түүнд оффшортой холбоотой нэг ч төгрөг, цент ч орж ирээгүй. Ерөнхийлөгчийн ярьж байгаа бүгд худал. Оффшор данснаас Төрийн сангийн Монголбанкны долларын болон төгрөгийн дансанд нэг ч төгрөг орж ирээгүй. Ерөнхийлөгчийн сонгууль удахгүй болно. 17 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулж ирж, ард түмэнд тараана гэсэн амлалтаа бодоод худал ярьж болохгүй” гэсэн байна.

УИХ-ын чуулганы хуралдаан үргэлжилж байна.

Г.САНСАРМАА

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
9 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

Баттулга оруулаад ирсэн, Хүрэлбаатар өгөхгүй байна л гэсэн ойлголттой байна.

Бат
Бат

Хүрэлбаатараа чи бол луйварчин, хэт баяжсан хулгайч шүү дээ.

Зочин
Зочин

Үнэн бол бүгдийг нь хэл ингэж гөрдөөд хэрэггүй байх Х. Баттулга гуай.... Хүрэлбаатар ингэж худлаа ярих хүн бишээ... Ерөнхийлөгч хүн байж барин тавин шаах юмөө

Zochin
Zochin

Jenko ард тумний сэтгэл зуйгээр тоглохоо болиосой

харамсалтай
харамсалтай

Нутгийн баялагаа ах нартайгаа гадныханд зарж баяжсан хүн МОНГОЛ улсын сангийн сайд байж болох уу? ЭНЭ нөхөр байнга л монгол улсын ерөнхийлөгчийг муулах юм. ТҮҮНД ийм эрх байгаа юу? Баттулга бол өөрийн хөдөлмөрөөр баяжсан хүн. Хүрэлбаатар бол увс нутгийн баялагаа гадныханд зарж баяжсан ИХ ГАР ДАА.

Дөрвөлжин
Дөрвөлжин

Битгий хуц оо

zochin
zochin

yaj bayjsan ta nart tamar hama bna Battulug igiin gundlach pldag yamarchi medleg bolovsrol baihgui teneg novsh shuude

Зочин
Зочин

Nogooduuliin araas udahgui yavah bh da. Yamar bgad yamar bolsniig chin medeh neg ni medeh l bh shu

зочин
зочин

Хүрэлбаатарыг зайлуулууд оронд нь Булгантуяаг томилвол арай дээр байх шүү

Холбоотой мэдээ

Back to top button