НИЙГЭМ
П.Батбаяр Монголын рагбигийн холбооны ерөнхийлөгч боллоо

Монголын рагбигийн холбооны Удирдах зөвлөлийн хурал боллоо. Тус хурлаар 2020 онд зохион байгуулж, хийсэн ажлуудаа дүгнэн баталж, 2021 онд Ковид-19 цар тахлын үед дотоодын тэмцээн уралдаанаа хэрхэн зохион байгуулах мөн олон улсын тэмцээн уралдаанд баг тамирчдаа оролцуулах талаар хэлэлцлээ.
Мөн 2017-2021 он хүртэл Ерөнхийлөгчөөр ажиллаж байсан Ч.Мөнхбат үүрэгт ажлаасаа чөлөөлөгдөх хүсэлт гаргасан тул УЗ-ийн гишүүн П.Батбаярыг МРХ-ны ерөнхийлөгчөөр сонголоо.
Хурлын үеэр Азийн рагбигийн холбооны Хөгжлийн зөвлөх Бенжамин Ван Рүүен цахимаар оролцож, Дэлхийн Рагбигийн бүтэн гишүүн болоход бүхий л талаар дэмжин хамтран ажиллахаа мэдэгдлээ.








АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.