Нийгмийн
БНСУ Засгийн газар манай улсын 849 иргэний хөдөлмөрийн гэрээг сунгана

БНСУ-ын Засгийн газар энэ оны дөрөвдүгээр сарын 13-наас арванхоёрдугаар сарын 31-ний хооронд тус улсад ажил эрхлэх гэрээт хугацаа нь дуусч буй Е-9, Н-2 ангиллын виз бүхий гадаад улсын иргэдийн оршин суух хугацааг 1 жил хүртэл хугацаагаар сунгахаар шийдвэрлэжээ. Мөн дээрх хугацаанд хөдөлмөрийн гэрээний визний хугацаа дуусч 50 хоногоор сунгуулаад байгаа иргэд үүнд хамаарагдах юм байна.
Хөдөлмөрийн гэрээний Е-9 виз бүхий гадаадын 62239 иргэн байгаагаас 849 нь Монгол Улсын иргэн ажээ.
Г.ХОНГОР










АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.