Нийгмийн
“Ховд” голын мөсөн дээрээс эмэгтэй хүний цогцос олджээ

Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 4 дүгээр багийн “Их булан” гэдэг газар “Ховд” голын мөсөн дээр хүний цогцос байна гэсэн дуудлага дөрөвдүгээр сарын 17-ны өдрийн 14:02 цагт иржээ. Дуудлагын дагуу тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 31 дүгээр ангийн алба хаагчид 4 км замыг туулан 14:11 цагт очсон байна. Тодруулбал, тус сумын харьяат 42 настай эмэгтэй Ж-ийн цогцос голын мөсөн дээр байсныг гаргаж, Цагдаагийн газрын ахлах мөрдөгчид хүлээлгэн өгчээ.










АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.