Нийгмийн

Хангай хотхонд зөөврийн амбаар шатаж, нэр, нас тодорхойгүй эрэгтэй амиа алдав

Нийслэлийн Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хороо, Хангай хотхонд амбаар шатаж байна гэсэн дуудлага дөрөвдүгээр сарын  19-ний өдрийн 20:14 цагт хүлээн авчээ. Дуудлагын дагуу Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 10 дугаар ангийн алба хаагчид 3 км замыг туулан 20:20 цагт очсон байна.  

Улмаар Хангай хотхоны хашаанд 2х2 метрийн хэмжээтэй зөөврийн амбаар шатаж байсныг 5 минут ажиллаж унтраасан. Тус гал түймэрт нэр, нас тодорхойгүй эрэгтэй амь насаа алдаж, 44 нстай эмэгтэй С хоёр гар, нуруу хэсгээрээ түлэгджээ. Түүнийг НТТТ-ийн 103-ийн эмчид хүлээлгэн өгсөн байна. 

Г.ХОНГОР

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button