Нийгмийн

Энхтайваны гүүрийг 10 хоног хааж, засвар хийнэ

Хан-Уул дүүрэг, Чингисийн өргөн чөлөө, Энхтайваны гүүрний хэв гажилтын заадас засварын ажлыг эхлүүлэх гэж байгаа тухай Улаанбаатар зам, засвар, арчлалтын газар ОНӨААТҮГ-аас мэдээллээ.

Тодруулбал Энхтайваны гүүрэн гарцын замын хөдөлгөөнийг 2021 оны дөрөвдүгээр сарын 29-ний буюу өнөөдрийн 20:00 цагаас эхлэн 2021 оны тавдугаар сарын 8-ны өглөө 06:00 цаг хүртэл хаахаар болжээ.

Ингэснээр Улаанбаатарт тогтоосон хөл хорионы хугацаа дуусах хүртэл 10 хоног засварын ажил үргэлжлэх юм байна.


Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Б. Бурмаа

Сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт 11 дэх жилдээ ажиллаж байна. “Шилдэг залуу сэтгүүлч” болон “Ган үзэг” шагналтай.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button