Нийгмийн

ЖУРАМ: Орон нутгийг зорих 0-17 насны хүүхдээс PCR шинжилгээний хариу шаардахгүй

Улсын Онцгой комиссын даргын 2021 оны 05 дугаар сарын 19-ний өдрийн 46 дугаар тушаалаар “Хот болон орон нутаг хооронд иргэдийн зорчих хөдөлгөөнийг зохицуулах түр журам”-ыг шинэчлэн баталлаа.

Энэхүү журам нь 05 дугаар сарын 22-ноос хэрэгжих бөгөөд хот болон орон нутагт зорчигчоос дараах бичиг баримтыг шалган, халдвараас сэргийлэх дэглэмийг мөрдүүлж нэвтрүүлнэ.Үүнд:

-Коронавируст халдварын /Ковид-19/-ын цаашид /коронавируст халдвар гэх/ эсрэг вакцинжуулалтын бүрэн тун авснаас хойш 14 хоногийн хугацаа өнгөрсөн нотлох баримт,

-Сүүлийн 4 сарын хугацаанд коронавируст халдвараар өвчилж эдгэрсэн эрүүл мэндийн байгууллагын магадлагаа,

-Коронавируст халдварын тохиолдол бүртгэгдээгүй орон нутаг /аймаг, сум/-аас зорчих хөдөлгөөн эхэлсэн болон энэхүү журмын 2.1.1, 2.1.2 –т заасан баримт бичигтэй зорчигчоос бусад тохиолдолд коронавируст халдварын бх-ПГУ шинжилгээний сөрөг хариу /шинжилгээ өгсөн өдрөөс 3 хоногийн хугацаанд хүчинтэй/, эсхүл антигенд суурилсан түргэвчилсэн шинжилгээний сөрөг хариу /шинжилгээ өгсөн өдрөөс 2 хоногийн хугацаанд хүчинтэй/,

-Иргэний үнэмлэх болон хувийн мэдээллийг нотлох бусад баримт бичиг,

-0-17 насны хүүхдээс коронавируст халдварын бх-ПГУ  болон антигенд суурилсан түргэвчилсэн шинжилгээний сөрөг хариу шаардахгүй бөгөөд шалган нэвтрүүлэх хяналтын цэгүүдэд асуумж авч, биеийн халууныг үзэж, коронавируст халдварын эмнэлзүйн шинж тэмдэг илэрсэн тохиолдолд хүүхдээс заавал түргэвчилсэн шинжилгээ авч, холбогдох хариу арга хэмжээг тухайн орон нутгийн Онцгой комисс хариуцан зохион байгуулна.

-Сүүлийн 4 сарын хугацаанд коронавируст халдвараар өвчилж эдгэрсэн, вакцинжуулалтын бүрэн тунд хамрагдснаас хойш 14 хоногийн хугацаа өнгөрсөн зорчигчоос төрийн байгууллага, улсын болон хувийн хэвшлийн эрүүл мэндийн байгууллага, аж ахуйн нэгж, авто тээврийн шалган нэвтрүүлэх хяналтын цэгүүдэд бх-ПГУ болон түргэвчилсэн шинжилгээний сөрөг хариу шаардахгүй.

-Коронавируст халдварын тохиолдол бүртгэгдээгүй орон нутаг /аймаг, сум/-аас зорчих хөдөлгөөн эхэлсэн зорчигчоос эрүүл мэндийн асуумж авч, халдвар хамгааллын дэглэмийг мөрдүүлэн ажиллана гэж УОК-ын Шуурхай штабаас мэдээллээ.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Б. Бурмаа

Сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт 11 дэх жилдээ ажиллаж байна. “Шилдэг залуу сэтгүүлч” болон “Ган үзэг” шагналтай.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
6 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Gantsetseg
Gantsetseg

5sarin 15nd gertei irsen ym eej ni bi baktsinaa hilgeed 14honson hvvhed mini 11nastai neg hvvhed mini 1nastai tegsen ireed sumandaa gerin tusgarlaltand bga odoo 11nastai ohinoos mini pgr shinjilgee abna gesen ene boloh ym uu sain oilgohgvi bna hariu uguuch

Зочин
Зочин

Заа одоо ингээд корона хаа сайгүй тарж эхэлнэ дээ. Тээгч болсон гарууд хөдөлгөөнд ороод эхэллээ онцгой анхаар.

Зочин
Зочин

Битгий муу ам�##�. Хар энеригт минь

хүннү
хүннү

Иргэд өөрснөө дор бүрнээ анхаар�##�тай х�##�двар хамга�##�лаа сахиад явах хэрэгтэй. Уяанаасаа �##�дуурсан нохой шиг энд тэрүүгээр хэсээд, танидаг царайтан болгонруугаа давхиж ороод л үзээгүй юмаа үзсэн юм шиг л идэж уугаад л үр хүүхдээ хайхрахгүй ус цасанд осолдуулав. Бид чинь мөн ч хэцүүхэн ард түмэн шүү дээ. Чихэнд нь байнга хонх зүүхгүй бол болдоггүй хүмүүс. Ам хамраасаа маскаа бүү с�##�га. Яагаад гэхээр хөдөө Ковид тархсан очход чинь “найрсгаар угтан” авна. Нэг л их диваажингийн газар очиж байгаа юм шиг хөөрцөглөх хэрэггүй. Маш хянуур болгоомжтой явсан нь дээр.

Зочин
Зочин

1 Tungaa hiilegsen hvn ywaj bolhiin yumuu 2 tun hiilgehleer bhgvi geed bhiin

zortilo nrel
zortilo nrel

Only wanna comment on few general things, The website layout is perfect, the subject matter is rattling fantastic : D.

Холбоотой мэдээ

Back to top button