АН Ерөнхийлөгчийн сонгуулийг хойшлуулах шаардлага СЕХ-нд хүргүүллээ

Ардчилсан намаас 2020 оны сонгуулийн будлианыг шалгаж тогтоотол Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийг хойшлуулах шаардлага СЕХ-нд хүргүүллээ.
Ардчилсан намын дарга М.Тулгат: 2020 оны УИХ-ын сонгуулийн үеэр ард түмний сонголтыг луйврын аргаар авсан бол Ерөнхийлөгчийн сонгууль явуулах ямар ч утгагүй. Мэргэжлийн байгууллагууд, олон нийтийн оролцоотойгоор 2020 оны сонгуульд нэр дэвшсэж хохирсон улс төрийн намууд болон бие даагчдын төлөөлөлтэй онц зөвлөл байгуулж энэ асуудлыг шийдэж тодорхой болгох хүртэл Ерөнхийлөгчийн сонгуулийг хойшлуулах шаардлага тавьж байна.
Нийслэлийн АН-ын дарга Э.Бат-Үүл: Сонгуулийн дараа луйвардсан гэдэг баримт олон гарч ирсэн. Төрийн эрх мэдлийг луйвраар авдаг жишиг тогтож байна. Энэ хуулиар хориглосон заалт. Төрийн эрх мэдлийг луйвраар авдаг жишиг тогтож байгаа нь ардчилалд хор хөнөөл болж байна. Тэгвэл сонгуулиар яах юм. Төрийн эрх мэдлийг хууль бусаар авч байгааг хууль ёсны мэт харагдуулж байна гэсэн үг. Энэ бол ардчиллыг дэмждэг, хүсдэг ард түмнээ хууран мэхэлсэн ноцтой үйлдэл юм. АН үүнтэй эвлэрэхгүй.
АН-ын дэд дарга Ц.Оюундарь: 2020 оны УИХ болон орон нутгийн сонгуульд нэрээ дэвшүүлсэн хүмүүсийг АН дээр ирж саналаа нэгтгэхийг хүсч байна. Энэ хохирогчдын хөдөлгөөнийг бид санаачилна. Хохирогчгүй хэрэг гэж байж болохгүй. Хохирогчид нь 2020 оны сонгуульд саналаа өгсөн иргэд, нэр дэвшигчид.










АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Наад бах Эрдэнэ гарахгүй шүү дээ. Ан ын гишүүд ч дэмжихгүй. Сонгуулиа хурдан хий. Битгий гоншгоноод бай хулхи АН ынхаан
Бидний амьдрал хэцүүдлээ. Амар тайван ажлаа хийе
АН сөнөтүгэй
АН-ын алны үснүүд зайлаа.
Hulhi An bayartai
АН- АРД ТҮМЭНИЙГ БИТГИЙ ХОШГИРУУЛЖ ҮЙМҮҮЛЭЭД БАЙ ТА НАР ГҮТГЭЛЭГ МАЯГАСР ТѲРИЙГ АВНА ГЭЖ САНААРХААД ГОРЬДООД УРДЫН АДИЛ ХУЛХДАНА ГЭЖ БОДООД БАЙВАЛ ИНДҮҮРЭЛ ШҮҮ АН одоохондоо байхгүй бишшүз
Хэрвээ үнэн бол маш зөв шүү. Бас нэгэн заль байх вий дээ
Одоо больцгоолдоо?! Дэлхийн улс төрийн намуудын нийтлэг дуулиан дэгдээдэг арга бол сонгууль хууль бус будлиантлаа л гэдэг аргачлалшдээ Харин энэ аргаар улс оронд тогтвогүй байдал үүсгэж дөрөөлж ЗГ-т ордог эрх мэдэл олж авдаг хогийн сэдэл бол ердөө л энэ ?! 7-р сарын нэгний Энхбат нарын турхиралт хатгаас бол бас л энэ байсан?!Одоо боьцгоох хэрэгтэй?! Ард түмний зоо жааханч болсон тэнийг л дээ?! Одоо больцгоо?! Энэ өвгөрсөн аргаасаа салах цаг болжээ?!