Л.Энх-Амгалан сайд руу хутга далайн халдаж, нүдний шилийг нь хугалжээ
Өнөөдөр буюу тавдугаар сарын 21-ний өдөр, оройн 18.00 цаг орчимд БШУ-ны сайд Л.Энх-Амгалан гаднын халдлагад өртсөн байна.
Тодруулбал, 18.00 цагт тус яамны нэг давхарт “Залуус-Хөгжлийн түүчээ” олимпиадад шилдэг байранд шалгарсан сурагчдад шагнал гардуулах ёслол болсон. Уг арга хэмжээнд Л.Энх-Амгалан сайд оролцохоор танхимд орж ирэхэд нүдний шил нь хугарсан байсан юм.
Тэгвэл уг танхимд орж ирэхээс өмнөхөн нь, БШУ-ны яамны үүдэн хэсэгт түүн рүү нэгэн хүн хутга далайж, халджээ. Эх сурвалжууд Л.Энх-Амгалан сайд уг этгээдийг таньж байсан гэдэг мэдээлэл өгсөн юм.
Сүүлийн үед насанд хүрээгүй хүүхдүүдэд коронавируст халдварын эсрэг вакцин хийхээр шийдвэрлэлээ гэх мэдээлэл түгж, үүнд БШУ-ны сайд Л.Энх-Амгалан нэр холбогдон буруутгагдаж буй. Үйл явдлыг үүнтэй холбоотой байж магадгүй хэмээн үзэж буйгаа тэрбээр өөрийн нүүр хуудаст илэрхийлжээ.
Г.САНСАРМАА










АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Мэдээний хуудсуудаар тиймэрхүү мэдээ гарч байгаа нь үнэн. Бид үнэмшсэн байтал одоо ингээд үгүй гэхээр юунд итгэх вэ ? Тухайн халдсан этгээд нь Боловсролын сайд биш Эрүүл мэндийн сайдтай уулзах ёстой байсан. Тэндээс асуух нь зөв. Утсаа авах ажилтан байвал ... !!!