НИЙГЭМ

17 настай хүү өндрөөс унахдаа төмөр хашаанд хөлөө сүлбэжээ

Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг. 2 дугаар хороо, “Илд бамбай” харуул хамгаалалтын газрын хашаанд хүн өндрөөс унаад төмөр хашаанд сүлбэгдсэн байна гэсэн дуудлагыг 05.21-ний өдрийн 23:39 цагт хүлээн авсан.

Нийслэлийн Аврах ангийн алба хаагчид 8 км замыг туулан 23:48 цагт очиж иргэн Т/17 настай, эрэгтэй/ 2 дугаар давхрын цонхоор унаж төмөр хашаанд баруун хөлний гуяны хэсгээр сүлбэгдсэн байсныг 15 минут ажиллаж гарган тус дүүргийн Цагдаагийн 2 дугаар хэлтсийн бүрэлдэхүүн болон НТТТ-ийн 103-ын эмчид тус тус хүлээлгэн өгсөн.

О.ЭНЭРЭЛ

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Tuya
Tuya

Энэ муухай хаа сайгүй элдэв төмөр хашаа сараалжийг хориглоод буулгавал таарна,өнгө үзэмжгүй шорон шиг бас аюултай!!! Амьтан, хүмүүс сүлбүүлж үхэж байна.

Холбоотой мэдээ

Back to top button