НИЙГЭМ
ЭМГЭНЭЛ: Коронавирусийн халдвараар нийт 248 иргэн амиа алдлаа
Эрүүл мэндийн яамнаас ээлжит коронавирусийн мэдээллийг хийж байна. Тус яамны Хэвлэл мэдээллийн албаны дарга Б.Ууганбаяр:
“Сүүлийн 24 цагт 539 хүнээс халдвар илэрч, нийт тохиолдлын тоо 52470 боллоо. Харин 485 хүн эдгэрч, нийт эдгэрэгсдийн тоо 46338 болоод байна. Коронавирусийн нэн хүнд хэлбэрээр дөрвөн хүн нас барлаа. Халдварын улмаас 4 хүн нас барснаар нийт баралтын тоо 248 болов.
- 76 настай эмэгтэй 04.23-нд онош батлагдсан
- 64 настай эрэгтэй 05.01-нд онош батлагдсан
- 68 настай эмэгтэй 05.07-нд онош батлагдсан
- 88 настай эрэгтэй 05.08-нд онош батлагдсан бөгөөд ковид-19-ийн нэн хүнд оноштойгоор нас барлаа. Эдгээр иргэдийн ар гэр төрөл төрөгсдөд гүн эмгэнэл илэрхийлье” гэв.
О.ЭНЭРЭЛ










АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.