ОРОН НУТГИЙН ХАЛДВАР: 48 тохиолдол шинээр нэмэгдлээ

Эрүүл мэндийн яамнаас ээлжит коронавирусийн мэдээллийг хийж байна. Тус яамны Хэвлэл мэдээллийн албаны дарга Б.Ууганбаяр:
“Сүүлийн 24 цагт 539 хүнээс халдвар илэрч, нийт тохиолдлын тоо 52470 боллоо. Харин 485 хүн эдгэрч, нийт эдгэрэгсдийн тоо 46338 болоод байна. Коронавирусийн нэн хүнд хэлбэрээр дөрвөн хүн нас барлаа. Халдварын улмаас 4 хүн нас барснаар нийт баралтын тоо 248 болов.
Орон нутагт 48 тохиолдол шинээр нэмэгдэж, нийт тохиолдлыг тоо 5447 боллоо. Тухайлбал Орхон аймагт+14/646, Сэлэнгэ аймагт +1/497, Төв аймагт+9/1036, Өвөрхангай аймагт+6/380, Архангай+7/349, Булган+1/105, Хөвсгөл+2/76, Говь-Алтай+4/273 тус тус бүртгэгдлээ. Ялангуяа Төв аймагт халдварын тохиолдол 1027 болж, халдварын эрсдэл өндөр буйг сэрэмжлүүлж байна ” гэв.
О.ЭНЭРЭЛ










АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.