НИЙГЭМ
БИЕИЙН БАЙДАЛ: Эмчлүүлж буй иргэдийн 528 нь хүнд, 115 нь маш хүнд байна

Эрүүл мэндийн яамнаас цаг үеийн асуудлаар ээлжит мэдээллээ хийж байна. Тус яамны Хэвлэл мэдээллийн албаны дарга Б.Ууганбаяр:
“Сүүлийн 24 цагт 539 хүнээс халдвар илэрч, нийт тохиолдлын тоо 52470 боллоо. Харин 485 хүн эдгэрч, нийт эдгэрэгсдийн тоо 46338 болоод байна. Коронавирусийн нэн хүнд хэлбэрээр дөрвөн хүн нас барлаа. Халдварын улмаас 4 хүн нас барснаар нийт баралтын тоо 248 болов.
Нийт эмчлүүлж буй 4091 иргэнээс 2091 нь хөнгөн, 1357 нь хүндэвтэр, 528 нь хүнд, 115 нь маш хүнд байдалтай эмчилгээ үргэлжилж байна” гэв.
О.ЭНЭРЭЛ










АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.