ДЭЛХИЙ

БОСЛОГО: Хонг Конгод чухам юу болоод байна вэ

-ХЯТАДЫН НӨЛӨӨЛӨХ БОДЛОГЫГ ЭСЭРГҮҮЦСЭН НЬ-

Хонг Конгод улстөрийн дэглэмийг эсэргүүцсэн жагсаал, бослого өрнөөд багагүй хугацаа өнгөрөөд байна. Олон улсын хэвлэл мэдээллийн байгууллагууд, тус бослогод голдуу залуу үеийн төлөөлөл идэвхийлэн оролцож буйг онцолсоор.

150 жилийн турш Их Британийн колони улс байсан Хонг Конг 1997 онд Хятадын "мэдэлд” шилжсэн түүхтэй. Гэхдээ 2047 он хүртэл Хонг Конгийг өөрийн бие даасан хууль, улстөрийн системтэй байлгана гэсэн тохироо хийгдсэн байдаг. Өрнөөд буй бослогын үндсэн шалтгаан чухам эндээс эхлэлтэй.

Хятадаас /Бээжингээс/ Хонг Конгийн дотоод бодлогод илтэд нөлөөлсөн бодлого, шийдвэрүүд гаргах болсон нь нууц биш бөгөөд тус улсын иргэд үүнийг бослого, тэмцлийн хэлбэрт шилжихгүйгээр эсэргүүцдэг байв. Хамгийн сүүлд гэхэд гэмт хэрэгт холбогдсон этгээдүүдийг Хятад руу шилжүүлж, хэргийг нь шүүдэг болох хуулийн төсөл санаачлагдсан нь Хонг Конгчуудын "дургүйг” ихээхэн хүргэсэн юм.

Бослого эхлээд 10 долоо хоног буюу хоёр сар орчмын хугацааг элээлээ. Хурц хэлбэрээр тэмцэж буй ч, ёс суртахуунт байдлаа алдалгүй хүнлэг, тайван жагсаал үйлдэж байсан тэдний эсрэг цагдаа нар үрлэн сумтай буу, чинжүүний хий зэргийг ашиглан эсэргүүцэж улам дэвэргэсэн. Гэмт хэрэгтнийг Хятадын шүүх рүү шилжүүлэх хуулийг эсэргүүцэж хамгийн анх жагсаал эхэлсэн бол өдгөө, ард түмнээ боддоггүй харгис цагдаа хүчний байгууллага тэмцлийн бас нэгэн бай болоод байна. Үүний дээр Бээжингээс томилогдсон Хонг Конгийн захирагч Кэрри Ламыг огцруулахыг шаардаж буй.

-БОСЛОГЫГ БЭЭЖИНГИЙН ЭРХ БАРИГЧИД ХҮЧ ХЭРЭГЛЭН ДАРАХ УУ-

Тэгвэл эл үйл явдлыг Хятадын талаас, "үймээн самуун, эмх замбараагүй байдал” хэмээн тодорхойлж байгаа. Бээжингийн эрх баригчид удаан үргэлжилж буй бослогыг хүч хэрэглэн дарж магадгүй гэдэг таамаглалыг олон улсын судлаачид дэвшүүлж эхэлсэн. Үүгээр барахгүй, Хятадаас цэрэг хүчний машинууд Хонг Конгийн хил рүү хөдөлж буй бичлэг цахим орчинд тархаж, бослого цуст хүчээр дарагдах уу гэсэн айдас бас таамаг хүн бүхэнд төрж эхэллээ.

АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Хонг Конгийн хил рүү Хятадын цэргүүд ойртож байна гэх мэдээллийг өөрийн твиттер хуудсанд жиргэсэн нь том сенсаци дэгдээв.

https://twitter.com/cicitmatsalleh/status/1161231223584260096

Хотын төв орчмын томоохон гудамж, метроны буудлуудад тайван суулт хийж байсан тэмцэгчид одоо олон улсын нисэх онгоцны буудлыг эзлээд байгаа. Үүнээс үүдэж гарах, орох бүх нислэгүүд цуцлагдаад буй.

Бие даасан байдал, бодит ардчиллыг хүсэн тэмцэж буй Хонг Конгчууд Хятадын сүр хүчинд дарагдах эсэхийг дэлхий амьсгаа даран ажиглаж байна.

М.ТЭНГИС

Image result for hong kong protest photos
Image result for hong kong protest photos
Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
LesOrdiff
LesOrdiff

Achat Viagra Legal http://viacialisns.com/# - Buy Cialis Amoxicillin Cats Sick Cialis Mnon Prescription Prednisone

Холбоотой мэдээ

Back to top button