НИЙГЭМ
Амралтын өдрүүдэд зам тээврийн ослоор зургаан хүн нас баржээ
Өнгөрсөн амралтын өдрүүдэд буюу тавдугаар сарын 25, 26-ны өдрүүдэд Тээврийн цагдаагийн албаны Жижүүрийн шуурхай удирдлагын хэлтэст 537 дуудлага, мэдээлэл иржээ.
Үүнээс 350 нь зам тээврийн ослын шинжтэй дуудлага мэдээлэл байжээ. Эдгээр ослын улмаас нийслэлд зургаа, орон нутагт гурван хүн гэмтжээ. Мөн орон нутагт ноцтой зам тээврийн ослын улмаас нэг хүүхдийн амь хохирсон байна. Хүн гэмтсэн ослыг хэлбэрээр нь авч үзвэл:
Нийслэлд:
- Явган зорчигч автомашинд мөргүүлэх хэлбэрээр-4
- Автомашин мөргөлдөх хэлбэрээр зорчигч-1
- Үл хөдлөх зүйл мөргөх хэлбэрээр зорчигч-1 тус тус гэмтсэн.
Орон нутагт:
- Явган зорчигч автомашинд мөргүүлэх хэлбэрээр-1
- Мотоцикл онхолдох хэлбэрээр жолооч-1
- Автомашин онхолдох хэлбэрээр зорчигч-1 тус тус гэмтсэн байна.
Г.САНСАРМАА
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
ЗЦГхан ...ийм тийм хэлбэрээр... гэдэг үгээ засах хэрэгтэй байхаа. Наадах чинь монгол хэлэнд тохирохгүй байна.
00000-ын ногоон 00000-нүүд цагдаа, лам, сэтгүүлч болдог