НИЙГЭМ

Монгол, Перу улсын иргэд 90 хоног харилцан визгүй зорчино

Монгол Улс “Энгийн паспорт эзэмшигчдийг жуулчны визийн шаардлагаас чөлөөлөх тухай Монгол Улс болон Бүгд Найрамдах Перу Улс хоорондын хэлэлцээр”-ийг энэ сарын 26-нд Бээжин хотноо байгуулжээ.

Хэлэлцээрт талуудыг төлөөлж Монгол Улсаас Бүгд Найрамдах Хятад Ард Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Т.Бадрал, Бүгд Найрамдах Перу Улсаас Монгол Улсад хавсран суугаа Элчин сайд Луис Кесада нар гарын үсэг зурсан байна.

Энэхүү “Хэлэлцээр”-ийн дагуу энгийн паспорт эзэмшигч иргэд 90 хүртэлх хоногийн хугацаанд харилцан визгүй зорчих нөхцөл бүрдэж буй юм.

Монгол Улс Бүгд Найрамдах Перу Улстай 1997 оны 5 дугаар сарын 30-ны өдөр дипломат харилцаа тогтоосон гэж Гадаад харилцааны яамнаас мэдээллээ.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Inku
Inku
5 сар 27, 2021 11:52

Inku (Enkh) guren mandrugai

Холбоотой мэдээ

Back to top button