НИЙГЭМ
Э.Ананд хүүгийн тусгаарлалт дуусаж, эмнэлэгтээ хэвтжээ

Найман настай Э.Ананд хүү монголчуудынхаа цуглуулсан хандиваар эмчилгээгээ хийлгэхээр БНСУ-ыг зорьсон билээ. Тэрээр одоо 14 хоногийн тусгаарлалтаа дуусаж, эмчлүүлэх эмнэлэгтээ ирж хэвтжээ.
Тэрбээр багана нурууны түрж ургасан хүнд хэлбэрийн хавдартай болох нь тогтоогдсон бөгөөд бүсэлхийнээс доош мэдээгүй өтгөн, шингэнээ гаргадаг буйгаа мэдрэхээ больсон юм.
Монголд бүрэн эмчлэх боломжгүй бөгөөд эцсийн найдвар нь БНСУ-ын эмнэлэг болоод байсан. Хагалгааны зардалд 380 гаруй сая төгрөг шаардлагатай хэмээн БНСУ-ын эмнэлгээс мэдэгдсэн бөгөөд хандивын аян зохион байгуулснаар монголчууд маш хурдан хугацаанд нэгдэж, эмчилгээний зардал болох 380 сая төгрөгийг бүрдүүлж чадсан.
Г.САНСАРМАА
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Хөөрхөн хүү минь хурдан эдгээрэй. Сэргэлэн цовоо өөртөө итгэлтэй байгаарай. Ард түмнийхээ итгэл хайрыг ямагт санаж сайн хүн болоорой.