НИЙГЭМ
Коронавирусийн улмаас хоёр хүн нас барж, нийт 259 хүн эндлээ

ЭМЯ-наас шинэ коронавируст халдварын нөхцөл байдлын талаарх цаг үеийн ээлжит мэдээллээ өглөө. Энэ үеэр өнгөрсөн 24 цагт 6,237 хүнд шинжилгээ хийхэд 653 халдвар илэрсэн талаар мэдээллээ.
Ингэснээр манай улсад нийт 55,067 халдвар бүртгэгдээд байна. Шинээр бүртгэгдсэн тохиолдлуудын 625 нь Улаанбаатар хотоос илэрчээ.
Тэгвэл коронавирусийн халдвар аван хэвтэн эмчлүүлж байсан хоёр хүн нас барсан харамсалтай мэдээтэй байна. Үүгээр манай улсад коронавирус тусаад нас барсан хүний тоо нийт 259 болжээ.
Г.САНСАРМАА
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.