НИЙГЭМ

Монгол эмч нар коронавирусийн 55,067 тохиолдлын 88 хувийг эдгээжээ

ЭМЯ-наас шинэ коронавируст халдварын нөхцөл байдлын талаарх цаг үеийн ээлжит мэдээллээ өглөө. Энэ үеэр өнгөрсөн 24 цагт 6,237 хүнд шинжилгээ хийхэд 653 халдвар илэрсэн талаар мэдээллээ.

Ингэснээр манай улсад нийт 55,067 халдвар бүртгэгдээд байна. Шинээр бүртгэгдсэн тохиолдлуудын 625 нь Улаанбаатар хотоос илэрчээ.

Нөгөө талд 533 хүн эдгэрч, тусгаарлалтаас гарсан сайн мэдээтэй байна. Ингэснээр коронавирус тусаад эдгэсэн хүний тоо 48,674 болов. Энэ нь нийт бүртгэгдсэн 55,067 халдварын 88 хувь гэсэн үг юм.

Г.САНСАРМАА

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button