НИЙГЭМ
“Pfizer” вакцинаар ирэх долоо хоногоос вакцинжуулж эхэлнэ

Өнөөдөр /2021.05.28/ ЭМЯ-наас мэдээлэл хийх үеэр, тус яамны хэвлэлийн төлөөлөгч Б.Ууганбаяр ирэх долоо хоногоос Pfizer нэрийн вакциныг хийж эхлэх талаар ярьсан юм.
Манай улс өчигдөр тус вакцинаас КОВАКС хөтөлбөрийн хүрээнд 100 мянган тунг хүлээн авчээ. Энэ нэрийн вакцин нь -70 хэмд хадгалдаг тул хөргүүрээс эхлээд холбогдох тусгай техник, хэрэгслүүд шаарддаг. Иймд эдгээр төхөөрөмжүүдийг авчрах, суурилуулах зэрэг ажил хийгдсэний дараа иргэдэд тарьж эхлэх юм байна.
Өчигдрийн Засгийн газрын хуралдаанаар Pfizer вакциныг жирэмсэн болон хөхүүл эмэгтэйчүүдэд өөрсдийнх нь сонголтод тулгуурлан хийхээр болсон. Мөн архаг, хууч өвчтэй хүмүүсийг вакцинжуулах юм.
Г.САНСАРМАА
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.