Зурхай: Бизнес эхлэх, зээл авахад сайн
БИЛГИЙН ТООЛЛЫН 7 2021.08.15 / НЯМ ГАРАГ
НАМРЫН ТЭРГҮҮН УЛААН БИЧ САРЫН ЗУРГААН ЦАГААН ХӨХӨГЧИН ХОНЬ ӨДӨР
Аргын тооллын 8 сарын 15, Адъяа гараг. Билгийн тооллын 7, Хонгорцог одтой, хөхөгчин хонь өдөр. Өдрийн наран 5 цаг 47 минутад мандан, 20 цаг 06 минутад жаргана. Тухайн өдөр гахай, туулай жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн.
Эл өдөр худалдаа арилжаа хийх, бизнес эхлэх, хүү сангийн эх хатгах, эд агуурс авах, зээл авах, арвижуулах, дэлгэрүүлэх үйлийг эхлэх, угаал үйлдэх, мал худалдан авах, мал түгээх, огторгуйн үүдийг боох, их хүмүүнтэй уулзахад сайн. Сахил санваар авах, хануур, төөнүүр хийлгэх, балгадын суурь тавих, нохой худалдан авахад муу. Өдрийн сайн цаг нь бар, туулай, могой, бич, нохой, гахай болой. Хол газар яваар одогсод зүүн хойш мөрөө гаргавал зохистой. Модон хохимой өдөр. Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй.















АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.