Дельта вирусийн халдварын тархалтаас хамаарч 4:10 хөтөлбөрөөр хичээллэнэ

Өнөөдөр Эрүүл Мэндийн Яамнаас ээлжит мэдээллийг өгч байна. Энэ үеэр МХЕГ-ын Эрүүл мэндийн хяналтын хэлтсийн дарга Д.Баярболд Боловсрол Шинжлэх Ухааны сайд болон Эрүүл мэндийн сайд нарын харилцан баталсан тушаалыг танилцууллаа. Энэ үеэр,
“Есдүгээр сарын 1-ээс 5:9 хөтөлбөрөөр хичээллэхээр болсон. Энэ нь таван өдөр хичээллээд есөн өдөр гэрээс буюу цахимаар хичээллэх хөтөлбөр юм. Харин Дельта вирусийн тархалт нэмэгдэж байгаатай холбогдуулан 4:10 төлөвлөгөө боловсруулсан.
5:9 хөтөлбөр нь цар тахлын үед буруу, ямар ч нөлөөгүй гэж зарим иргэн хэлж байна. Энэ нь үндэслэлтэй. Халдвар авсан бол 2-5 өдөр халдварыг гадагшлуулдаггүй. Эдгээр өдрүүдэд халдвар тараах эрсдэлгүй байх юм. Харин есөн өдөр цахимаар хичээллэх үед халдвар авсан хүүхэд эмчилгээ хийлгэж, эдгэх хугацаа өнгөрөх бөгөөд халдварлуулах чадваргүй болсон байх юм. Тийм учраас 5:9 хөтөлбөр боловсруулсан.
Харин Дельта вирус бусад төрлөөсөө хурдан тархдаг учраас энэ хугацааг богиносгож 4:10 хөтөлбөрийг боловсруулсан юм. Халдварын тоо нэмэгдэж, эрсдэлтэй гэж үзвэл уг хөтөлбөрийг хэрэгжүүлнэ” гэв.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
2-н хооронд 3-н дунд, ѳѳх ч биш булчирхайч биш