
Улсын Их Хурлын сонгуулийн 18, 28 дугаар тойрогт явагдах Улсын Их Хурлын нөхөн сонгуульд нэр дэвшигчдийн баримт бичгийг Сонгуулийн ерөнхий хороонд ирүүлснийг нягтлан шалгаж, тус хорооны 2021 оны 9 дүгээр сарын 09-ний өдрийн хуралдаанаар сонгуульд оролцож буй нам, эвслээс болон бие даан нэр дэвшигчдийг бүртгэх эсэх асуудлыг хэлэлцэн шийдвэрлэсэн.
Сонгуулийн ерөнхий хороо Улсын Их Хурлын сонгуулийн 18 дугаар тойрогт явагдах нөхөн сонгуульд 4 нэр дэвшигч, 28 дугаар тойрогт явагдах нөхөн сонгуульд 10 нэр дэвшигчийг тус тус бүртгэж, нэр дэвшигчийн үнэмлэх олгох тухай тогтоол гаргаад буй.
28 ДУГААР ТОЙРОГТ / 8 НАМ, 1 ЭВСЭЛ, 1 БИЕ ДААН НЭР ДЭВШИГЧ/:
- Монгол Ардын намаас Энхбаярын БАТШУГАР
- Ардчилсан намаас Эрдэнийн БАТ-ҮҮЛ
- Иргэний Зориг-Ногоон намаас Шагдарсүрэнгийн ГАНТУЛГА
- Эрх Чөлөөг Хэрэгжүүлэгч намаас Шоовдорын ТӨМӨРСҮХ
- "Зөв хүн-Электорат" эвслээс Бадрахын НАЙДАЛАА
- Үнэн ба Зөв намаас Аюурзанын ОТГОНБААТАР
- Дэлхийн Монголчууд намаас Логийн ЦОГ
- Ард Түмний Олонхийн Засаглал намаас Алтанцэцэгийн БАТДОРЖ
- Шударга Иргэдийн Нэгдсэн Эвсэл намаас Цэндсүрэнгийн ГАНТУЛГА
- Бие даан нэрээ дэвшүүлэгч Хадбаатарын БАТ-ЯЛАЛТ
Г.САНСАРМАА










АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Логийн Цог гэгч Хогийн шаар хуний адаг зугээр шантааж хийж Монго олох гэж байгаам оорийгоо Хог шаар Болсон гэдгээ гадарлаж л байгаа, Хорвоогоос тонилвол олон хун баярлана
ДЭЛХИЙН МОНГОЛЧУУД ЭЛБЭГДОРЖИД ХҮЧИН ЗҮТГЭЖ ЭХЭЛЖ ХОГ ЮМАА
Бүгдээрээ бөөн дурын уран сайханчид байна, ккк. Ямар ч их нэр дэвших дуртай юм, яагаад ч унаад хаширдаггүй, бас ичдэггүй юм. За тэгээд аль нэг нь УИХ-д суух л байх даа, ёстой л 70 чавганц уралдахад нэг нь түрүүлнэ гэгч л болох байх даа.
Бат ялалт, Гантулгаас өөр олигтой нэр дэвшигч алга.
Бат ялалт, Гантулгаас өөр олигтой нэр дэвшигч алга.
Мэдээж Гантулга, Бат-Ялалт 2 хүчтэй өрсөлдөнө. Миний хувьд Отгонбаатар ч дээр дурдсан хоёроос бусад горилочдоос хамгийн хүчтэй өрсөлдөгч гэж үзэж байна. Энэ 3-аас л аль нэг нь гишүүн болохыг хүсч, ерөөж байна.
мэдээж БАТ-ҮҮЛ
нусаа татаж сурчихаад хүний нүүр хар мангар хүүхдүүд
Ene Otgonbaatar s#a 420n sayiig n Man An 2s busad 7n namd huvaaj guisen gej baigaa ene songuuli bol jujig ene hedees Bat-Ylalt l zailuul mongo ch avaagui oorooroo uzej baigaa ym bilee busad n songuuli unemshiltei bolgoh uuregtei erh barigchdiin 420n sayiin uramshuulal huvaaj avsan lalruud