Нийгмийн

Э.Цэндбаатар: Намайг зодсон ах нартаа гомдолгүй

Монгол Улсын гавьяат тамирчин Э.Цэндбаатар шигшээ багаас хасагдсан шийдвэрийн талаар мэдэгдэл хийлээ.

Тэрбээр, “Монголын боксын холбооны гаргасан шийдвэртэй санал нэг байна. Архи ууж, зөрчил гаргасан нь миний буруу. Намайг уучлаарай.

Би ч тэдний оронд байсан бол тамирчиндаа сахилга батын хариуцлага тооцоод дэлхийн аваргад явуулахгүй байх шийдвэр гаргах байсан. Х.Нямбаатар сайд холбооны ерөнхийлөгч болж тамирчид, багш дасгалжуулагчийг хоолонд оруулахад архи хэрэглэлгүй. Орой 18:00 цагаас цайллага тарсан. Тэндээс гараад дээд үеийн ах нартайгаа шал өөр газар уусан.

Бас намайг зодсон ах нартаа гомдол, санал байхгүй. Маргааш нь гомдолгүй гэдгээ цагдаагийн байгууллагад очоод хэлсэн. Ах нартайгаа муудаж ийм зүйл болсон нь архинаас л боллоо. Архи уудаг нь миний л буруу энэ зүйлдээ би маш их гэмшиж байна.

Одоо дэлхийн аварга болох гэж байна. Өнөөдөр сорил дууслаа. Дүү нарыгаа дэлхийн аваргад ороход нь сайн бэлтгэл хангагч хийж өгөөд, медаль авахуулна” гэлээ.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
2 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
ҮНЭН
ҮНЭН
9 сар 12, 2021 20:10

ТИЙМ ЗҮЙЛ ЯАВЧ БАЙЖ ТААРАХГҮЙ. БИЧЛЭГ НЬ ОЛОН ТҮМЭНД ИЛ БОЛСОН ЧИ ХИЧНЭЭН ГОМДОЛГҮЙ ГЭЛЭЭЧ ИЙМ ЗҮЙЛ ДАВТАГДАХГҮЙ БАЙХ ҮҮДНЭЭС БҮГДЭД НЬ ХАРИУЦЛАГА ТООЦОЖ ШОРОНД ХУЛГАЙЧ НАРЫГ ХИЙХ ЁСТОЙ

Ардын багш
Ардын багш
9 сар 12, 2021 20:38

Ах ч бай, дүү ч бай та нар ёс зүйтэй байцгаа. Архи бүү ууцгаа!

Холбоотой мэдээ

Back to top button