ДЭЛХИЙ
Австрали улс аравдугаар сарын 25-нд оюутнуудад хилээ нээхээр төлөвлөж байна

Коронавирусийн цар тахлаас улбаалан зарим улс орнууд хилээ нээгээгүй байгаа билээ. Улмаар дэлхийн бусад улс орноос ирж суралцах оюутнуудаа хүлээж аваагүй байгаа юм. Харин Австрали улс аравдугаар сарын 25-наас оюутнуудад хилээ нээх магадлалтай байгаа аж.
Тус улс нь “COVID-19” халдвартай хамгийн амжилттай тэмцсэн дэлхийн орнуудын нэгд тооцогдож буй. Гадаадын иргэдийг хилээрээ нэвтрүүлэхгүй байх шийдвэрийг гуравдугаар сарын 20-нд гаргасан нь ихээхэн үр дүнтэй байсан билээ.
У.УЯН










АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.