Нийгмийн
Ирэх онд нэг ам.доллар 2930 төгрөгтэй тэнцэх тооцоо хийжээ

Өнөөдөр /2021.09.30/ 11.40 цагт ирэх оны улсын төсвийн төслийг УИХ-ын даргад өргөн барив. Сангийн сайд Б.Жавхлан “Ирэх оны төсөв хөгжлийн төсөв байна. Ирэх онд бид цар тахлын үеийн эдийн засгийн уналтыг тогтворжуулахаар зорьж байна. Бүх нийтээрээ эдийн засаг тэлэхийг хүлээж байна” хэмээсэн.
Улмаар Сангийн яам ирэх онд нэг ам.доллар 2930 төгрөгтэй тэнцэнэ гэсэн тооцоо хийжээ.
Сүүлийн нэг жилийн турш ам.долларын ханш 2848 төгрөгийн үнэтэй байгаа юм. Мөн Сангийн яам 2021 оны жилийн эцэст 6.5 хувь, 2022 онд 5.0 хувьд хүрч цаашид өсөлт тогтворжих төлөвтэй хэмээн тооцоолжээ.










АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Төгрөгийн ханшаа улам доройтуулаад байхын ингэж ажиллахгүй ээ сангийн сайдаа
Хил нээгдвэл ч доллар, юань 1000-5000 төгрөг хүрнэ гэж бодож байна