НИЙГЭМ

Зурхай: Номын өглөг өгөхөд САЙН

2021.10.1, БААСАН ГАРАГ / БИЛГИЙН ТООЛЛЫН 25

НАМРЫН ДУНД УЛААГЧИН ТАХИА САР ДӨРВӨН НОГООН МЭНГЭТЭЙ ХАР МОРЬ ӨДӨР

  • Аргын тооллын: 2021.10.1, Баасан гараг
  • Наран ургах шингэх: 06.51-18.32
  • Үс засуулбал: Нүд бүрэлзэн улцайна
  • Барилдлага: Түлэх
  • Шүтэн барилдлага: Өтлөх үхэхүй

Тухайн өдөр хонь, бич, тахиа, могой, морь жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба бар, туулай жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Өдрийн сайн цаг нь хулгана, үхэр, туулай, морь, бич, тахиа болой.

Эл өдөр шатаахын учралтай тул зовлонтой, цэрэг татах дайснаа дарах хатуу үйлийг үүсгэвээс зохистой, эд хураах, номын өглөг өгөх, угаах, гадагш эд өгөхөд сайн. Зүүн нүд татвал хувцас олдох, баруун нь бол элчтэй учрах, хөл тагнай татвал өөрийн гэрт үзэсгэлэн болох, бие татвал бурханыг дурьдахуй болой.

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button