Нийгмийн

Т.Рэнцэнбадам нутагтаа очжээ

Дорноговь аймгийн Замын-Үүд суманд байрлах Хилийн цэргийн 0108 дугаар ангийн ахлах ахлагч, спортын мастер Т.Рэнцэнбадам Замын-Үүдээс Сэлэнгэ аймаг хүртэл 1100 километрийн холын зайд гүйхээр 2021 оны наймдугаар сарын 1-нд замдаа гарсан.

Улмаар  хилчдийнхээ баярын өдрөөр буюу 48 хоногийн дараа 1047 км замыг туулан бариандаа орсон юм. Түүнийг Хил хамгаалах газрын удирдлага, хамт олон хүлээн авч хүндэтгэл үзүүлсэн юм.

Энэ үеэр Т.Рэнцэнбадамыг “Хилчний алдар-3” тэмдэг, Хил хамгаалах байгууллагын тэргүүн дээд шагнал “Сүлдэт багана” дурсгалын цом, нөхөн сэргээх эмчилгээнд зориулж таван сая төгрөгөөр шагнуулаад байсан юм. Тэрбээр “аялал”-аа өндөрлүүлж өчигдөр буюу есдүгээр сарын 30-ны өдөр нутагтаа очсон байна. Энэ үеэр нутгийн удирдлагууд нь гурван сая төгрөгөөр урамшуулсан байна.

Үүнээс гадна манай сайтын Т.Рэнцэнбадамтай хийсэн ярилцлагыг ЭНД дарж уншина уу.

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button