
Эмэгтэйчүүдийн үр хөндүүлэх эрхийг дэмжихийн тулд АНУ-ын 50 муж улсад хэдэн арван мянган хүн эсэргүүцлийн жагсаал зохион байгуулав. “Би-Би-Си” /ВВС/ агентлагийн мэдээлснээр Техас мужид саяхан батлагдсан хуулиас болж тус мужид үр хөндөлт хийх магадлалыг эрс хязгаарласан нь эмэгтэйчүүдийн дургүйцэл, эсэргүүцэлтэй тулгарсан.
Орон даяар эсэргүүцлийн жагсаалд оролцогчид америк эмэгтэйчүүдийн үр хөндүүлэх үндсэн хуулиар олгогдсон эрх нь зөрчигдөнө хэмээн эмээж байгаа аж.

Техас мужийн нийслэл Остин хотноо томоохон хэмжээний жагсаал өрнөсөн. Есдүгээр сарын 1-нээс хойш тус муж жирэмсний 6 дахь долоо хоногийн дараа үр хөндөлт хийхийг хориглосон. Гэсэн ч энэ хугацаанд эмэгтэйчүүд жирэмсэн гэдгээ ч мэддэггүй гэж хуулийн заалтыг эсэргүүцэж эхэлсэн. Заасан хугацаанаас хойш үр хөндөлт хийсэн эмч нарыг ч шүүхэд өгөхөөр болсон байна.
Харин нийслэл Вашингтонд үр хөндөлтийг гэмт хэрэгт тооцохгүй байхыг шаардсан олон мянган хүн Дээд шүүхийн байрны гадаа жагсжээ.
1973 онд Вашингтонд 48 жилийн өмнө “Уэйдын эсрэг Роу” гэх хэргийг шийдвэрлэсэн эмэгтэйчүүдийн үндсэн хуулиар олгогдсон эрхийг хүчингүй болгож болзошгүй хэргийг ойрын саруудад авч хэлэлцэх аж. “Уэйдын эсрэг Роу” гэдэг нь тухайн үед ураг амь орохоос өмнө америк эмэгтэйчүүд өөрийн хүслээр жирэмслэлтээ зогсоож болно гэсэн эрхийг олгож байсан юм.
АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден өмнө нь Техас мужийн дээрхи шийдвэрийг урьд өмнө нь үзэгдээгүй эмэгтэйчүүдийн эрхэд халдсан халдлага хэмээн нэрлэж байсан удаатай.
(Эх сурвалж: Interfax)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.