Монголчууд Их Британид очихдоо тусгаарлагдах шаардлагагүй боллоо

Их Британийн эрх баригчид улаан жагсаалтад ордог орнуудын тоогоо 54-өөс долоо болгон бууруулсан бөгөөд нэг нь Монгол Улс байв. Өөрөөр хэлбэл Их британид очоод зочид буудалд 10 хоног тусгаарлагдах шаардлагагүй боллоо. Аравдугаар сарын 11-ний өдрөөс эхлэн уг журам хэрэгжиж эхлэх юм байна.
Дараах 47 улсыг улаан жагсаалтаас хасчээ. Үүнд:
Афганистан, Ангола, Аргентин, Боливи, Ботсвана, Бразил, Бурунди, Кабо Верде, Чили, Конго (Бүгд Найрамдах Ардчилсан Улс), Коста Рика, Куба, Эритреа, Эсватини, Этиоп, Францын Гвиана, Гүрж, Гайана, Индонез, Лесото, Малави, Майотте, Мексик, Монгол, Монтенегро, Мозамбик, Мьянмар, Намиби, Балба, Парагвай, Филиппин, Реюньон, Руанда, Сейшелийн арлууд, Сьерра Леон, Сомали, Өмнөд Африк, Судан, Суринам, Танзани, Тайланд, Тринидад ба Тобаго, Тунис, Уганда, Уругвай, Замби, Зимбабве.










АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.