УЛС ТӨР

Н.Ганибал: Засгийн газрыг огцруулах бичигт гарын үсгээ зурсан, буцаагүй

Засгийн газрыг огцруулахаар АН-ын бүлгийн гишүүд өнгөрсөн хавар гарын үсэг цуглуулж эхэлж буйгаа зарласан. Гэтэл өнөөдрийн байдлаар УИХ-ын гишүүн Д.Адьшаа, Ц.Туваан, А.Адъяасүрэн, Н.Алтанхуяг, Ж.Батсуурь, Н.Ганибал нар гарын үсэг зураагүй гэх мэдээлэл байгаа юм.

Улмаар тэднийг Ерөнхийлөгч асан Х.Баттулгыг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн зөвлөх болсны дараа түүнийг дагадаг дээрх гишүүд эрх ашгийг хамгаалах үүднээс зурсан гарын үсгээсээ буцсан гэгдэж буй билээ.

Тэгвэл энэ талаар бид Н.Ганибал гишүүнээс өөрөөс нь тодрууллаа. Ингэхэд тэрбээр, "Манай бүлэг Засгийн газрыг огцруулах асуудлын талаар хэлэлцсэн. Огцруулах саналтай өргөх бичиг явсан. Түүнд нь би гарын үсэг зурсан. Намайг гарын үсэг зураагүй, зурсан гарын үсгээсээ ухарсан буцсан гэх мэдээлэл худал гэсэн юм.

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

П. Урнаа

Утга зохиол судлаач, сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт найм дахь жилдээ ажиллаж байна. Eguur.mn сайтын улс төрийн албаны модератор, редактораар ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button