Т.Доржханд: Нүүрс өндөр үнэд хүрээд байхад өдөрт 100 машин л гаргаж байна
УИХ-ын чуулганы өнөөдрийн /2021.10.08/ нэгдсэн хуралдаанаар УИХ-ын гишүүн Д.Ганбатаас Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэд хандан “Нүүрс тээврийн салбарт хэрэгжиж буй тогтоол, шийдвэрийн хэрэгжилтийн байдал, цаашид Засгийн газраас авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар” тавьсан асуулгын хариуг сонсож байна.
УИХ-ын гишүүн Т.Доржханд: “Нүүрсний үнэ түүхэнд байгаагүйгээр өндөр байхад хоногт 100 машин л гаргаж чадаж байна. Хятадын тал Баяннуур аймагтаа “та нар коронавирус оруулж ирвэл албан тушаалтай чинь ярина” гэж маш хатуу сануулж байгаа. Гэтэл манайхаас халдвар ороод байна. Үр дүнд нь коронавирус гарсаар байна. Энэ бол цэвэр зохион байгуулалтын асуудал. “Эрдэнэс тавантолгой” компани одоогоор 2.3 их наядын алдагдалтай ажиллаж байна. Түүний санхүүжилт төмөр зам руу орж байхад хариуцлага тооцох юм уу. Үүн дээр хариулт авмаар байна.
Зам тээврийн хөгжлийн сайд Л.Халтар: Хоёр гол арга хэмжээ авъя гэж байгаа. Нэгдүгээрт, бөмбөлгийн арга хэмжээ. Түрээсийн байдлаар эмнэлгийн байр ажиллуулж байгаа. Жолооч нараас шинжилгээ авч байгаа юм. “Эрдэнэс тавантолгой” компанид хариуцлага тооцох эсэх талаар салбарын хүн биш учраас хариулт өгч чадахгүй байна.










АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.