ДЭЛХИЙНийгмийнНИЙГЭМ

АНУ-д ОХУ-ын зургаан иргэнийг кибер дээрмийн хэрэгт буруутгалаа

ОХУ-ын зургаан иргэн, Украйны нэг иргэн АНУ-д кибер дээрмийн хэрэгт холбогдсон талаар шүүхийн баримт бичигт дурьджээ.

Тэднийг “Trickbot Ransomware” үүсгэсэн гэж буруутгажээ.

Энэ хэрэгт зөвхөн хоёр этгээдийг нэрлэсэн ба тэд өмнө нь Өмнөд Солонгосоос шилжүүлсэн ОХУ-ын иргэн Владимир Дунаев, АНУ-ын Флорида мужийн Майами хотод баривчлагдсан ОХУ-ын иргэн Алла Витте гэх хүмүүс юм. Хууль Зүйн Яамны бусад баримт бичигт Алла Виттег Латви улсын иргэн гэж мэдэгдлээ.

Түүнчлэн тус хэрэгт ОХУ-ын дөрвөн иргэн, Украйны нэг иргэн холбогдож байгаа аж.

Яллах дүгнэлтэд дурьдсанаар, гэмт бүлэглэл ОХУ, Беларусь, Украйн, Суринам зэрэг улсад үйл ажиллагаа явуулж байжээ.

Дөрвөн яллагдагчийн тухайд 2020 оны наймдугаар сард яллах дүгнэлт үйлдэх үед ОХУ-д амьдарч байсан нь тогтоогджээ.

ОХУ-ын иргэн Владимир Дунаевт 60 жилийн хорих ял оноох юм. Харин Алла Виттед 30 жил хүртэл шоронд хорих шийдвэр гаргасан аж.

(Эх сурвалж: Ria.ru)

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button