Т.Аюурсайхан гишүүн намынхандаа ЯЛАГДАВ
УИХ-ын гишүүн Т.Аюурсайхан, Ш.Адьшаа, С.Амарсайхан нарын гишүүдийн санаачилсан Жолоочийн даатгалын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг өргөн барьж хэлэцүүлсэн. Улмаар МАН-ын бүлэг дэмжихгүй гэдгээ өчигдөр мэдэгдэж, унагаав.
Товчхондоо бол даатгалын компаниуд яллаа. Нөгөө талд УИХ-ын гишүүн Т.Аюурсайхан намынхандаа ялагдлаа.
Өчигдрийг хүртэл энэ сэдвээр нийгэмд талцал маргаан, мэтгэлцээн өрнөөд байсан билээ. Хэдхэн компани монополь тогтоож иргэдийн халаасыг сэгсэрдэг нийгмийн тогтолцооны маш том асуудал сөхөгдөөд байв.
Хууль санаачлагчийн зүгээс жолооч нарын жил бүр төлдөг албан журмын даатгалын мөнгө эргээд жолооч нартаа хүрэхгүй байгаа учраас даатгалын санг төрд төвлөрүүлж, тэндээсээ жолооч бүрд хүрэх даатгалын үр шимийг нэмэгдүүлэх, хохирлыг зөв үнэлэх, жолоочид чирэгдэл учруулахгүйгээр хохирлыг шуурхай, бүрэн барагдуулдаг тогтолцоог бий болгоно хэмээсэн. Улмаар 14 даатгалын компани есөн жилийн хугацаанд ажиллаж, 230 тэрбум төгрөг олсон ба түүнээсэээ 110 тэрбумыг л нөхөн олговорт өгсөн гэх. Даатгалын компаниудад ийм их мөнгө эргэлддэг байхад МАН даатгалын 14 компанийн эздийн барьцаанд орж, худалдагдлаа гэж зарим гишүүд шүүмжилж байгаа юм.
Эл хуулийн төсөл хэдхэн гишүүдийн амбиц гэж л харагдсан шалтгаанаар ийн хуулийн төсөл унав.












АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Хэрвээ 37 он байсан бол хүссэн бүхэн нь биелэлээ одох байлаа.Ядуу ард түмнийг аштглаж нэр хүндээ дээшлүүлэх сонирхолтой гишүүн шиг санагддаг.Парламентын засаглалтай болохоор даан ч хол явахгүй.
Даатгалын компаниудын лобби хучтэй байнаа
Жинхэнэ улаан пооп шүү дээ, цаг алсрах тусам тар нь танигдана.
машинтай хүн бүр аюурсайханыг дэмжих байлаа.одоо ёстой хохино. усанд норсон оготно шиг царай гаргачихаад тэр доржханд их эвгүй хүн байна.
Доржханд тэргүүтэй даатгалын компанийн хувалзнууд мөнгө хүүлж чадахаа болих нь гээд амь тавихаа шахсан шүү кк.
Олигархи бүлэглэлээс зүүгдсэн доржханд мэтийн хувийн шунал нь галзуурсан бэртэгчин этгээдүүдийн бузар дайралт газар авлаа. Ийм нөхцөлд жолооч нар шуналын тулам болсон хэдэн хувийн эздийг баяжуулахаа больж татвар төлөхөө больцгоох хэрэгтэй.
Даатгалынхан мөнгөтэй хүчтэй байнаа. Энэ асуудлыг гэхдээ ингээд орхиж болохгүй ээ
Хамгийн энгийн ойлголтоор ардчилсан Монгол улс хувийн компануудын хийж байсан ажлыг булааж улсын болгосон бол дэлхийн ардчилсан нийгэмтэй улсуудын дургүйцлийг хүргэж хар жагсаалтад ороход том түлхэц болох байлаа.Гадаадын хөрөнгө оруулагчид хүртэл жийрхэж цаашаа болох нь тодорхой.Даатгалын компануудад хийж сайжруулах ажил бас их байгаа.Даатгалын нөхөн олговорыг илүү хурдан хялбараар олгох,хүний эрүүл мэндэд хохирол учраагүй бага зэргийн хохиролтой,жолооч нарын хооронд маргаангүй хэргүүдийг цагдаа дуудахгүй түргэн шуурхай шийдвэрлэдэг болох,хүний эрүүл мэндэд хохирол учраагүй хүнд биш ослын хэргүүдэд цагдаа 100000 төг-өөр нэмж торгодгийг болиулах зэрэг нэн түрүүнд хийж хэрэгжүүлэх ажлууд их байна.