УЛС ТӨР
МИАТ компани БНСУ руу зорчих тасалбараас хураамж авах шийдвэрээ ЦУЦАЛЖЭЭ
БНСУ-ын хорио цээр, халдвартай тэмцэх газраас 11 дүгээр сарын 19-ний өдрийн нислэгээр БНСУ руу богино хугацааны визтэй зорчигч зорчихыг хориглосон шийдвэр гаргасан тухай бид мэдээлсэн.
Тиймээс тус улс руу явах тасалбар захиалсан иргэдийн тасалбарын мөнгийг буцааж олгох юм. Ингэхдээ буцаалтыг 1-3 сарын дотор олгох бөгөөд 40 амдоллар суутгаж авахыг МИАТ компани мэдэгдсэн.
Тэгвэл тасалбар захиалсан иргэдээс 40 ам.доллар суутгаж авах шийдвэрийг цуцалжээ. Тодруулбал, тасалбар захиалсан иргэдээс 40 долларын суутгалын төлбөр авахгүй гэх шийдвэр гаргасан байна. Улмаар иргэдийн мөнгийг 1-3 сарын дотор буцааж олгоно аж.








АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
МИАТ ер нь яг яах гээд байна аа. Дампуурах гээд л байх шиг байхын
Дампуураач хөгийн авилгажисан компани