Н.Алтанхуяг: 700 жолоочийн асуудалд хэн нэгнийг шордохоо больё
УИХ-ын чуулганы хуралдаан 10.00 цагт товлогдсон бөгөөд дөнгөж сая эхэллээ.
Жолоочийн даатгалын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /Улсын Их Хурлын гишүүн Т.Аюурсайхан нарын 20 гишүүн 2021.10.27-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/- дээр УИХ-ын гишүүн С.Ганбаатар, Н.Алтанхуяг нар үг хэллээ.
УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг: Даатгал маш чухал. Иргэдийн олон талын эрсдэлийг хамгаалдаг. Ц.Мөнх-Оргил гишүүн маш чухал, сайн хууль оруулж ирсэн байсан. Та нар хуулиа сайн унш. Нийт жолооч нараас 37 тэрбум төгрөг цугларч байна лээ. 15 арилжааны даатгалын компанид үүнийг хариуцуулахаар болсон нь хамгийн буруу. 600-700 гаруй жолоочийн асуудал. Хэн нэгнийг шордохоо болъё. Бүгдээрээ сайхан ярилцъя. Ийм зүйлийг ярилцах гэж бид ард түмний өмнөөс энд сууж байгаа шүү дээ. Үүн дээр танай нам манай нам гээд яах юм бэ хэмээлээ.








АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.