УЛС ТӨР
Л.Халтар: Улаанбаатар төмөр замын удирдлагын асуудлыг энэ сарын 24-нд эцэслэнэ

УИХ-ын чуулганы өнөөдрийн /2021.11.18/ нэгдсэн хуралдаан үргэлжилж байна.
Хуралдаанаар “Монгол-Оросын хувь нийлүүлсэн Улаанбаатар төмөр зам нийгэмлэгийн талаар авах зарим арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл /Засгийн газар 2021.11.03-ны өдар өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/ -ийг хэлэлцэж байна.
ЗТХ-ийн сайд Л.Халтар УБТЗ ХНН-ийн удирдлагын асуудлаар энэ сарын 24-нд “Улаанбаатар төмөр зам” ХНН-ийн ерөнхий хороо буюу ТУЗ хуралдана. Тус хурлаар төмөр замын удирдлагын асуудлыг эцэслэн шийднэ. Замын дарга байхгүй үед нэгдүгээр орлогч үүрэг гүйцэтгэдэг дүрэмтэй. Улаанбаатар төмөр замын үйл ажиллагаа хэвийн явагдаж байна гэлээ.








АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.