УЛС ТӨР

МАН-ынхан ёс зүй, ашиг сонирхол, авлига гурваас АЙВ

Өчигдөр /2021.12.06/ МАН-ынхан 30 дахь удаагийн их хурал эхлэв. Өчигдрийн хуралдаанаар намын даргаар Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийг батламжлахаас гадна дүрмээ шинэчлэх асуудлыг хэлэлцэв.

Энэ үеэр намын дүрмийн 34.5 дахь заалт ихээхэн маргаан дагууллаа.

Тодруулбал, ёс зүйн алдаа гаргасан, ашиг сонирхлын зөрчилд холбогдсон, авлигын хэргээр ял шийтгүүлсэн хүнийг намын гишүүнчлэлээс хасна гэдэг заалтын оруулж ирсэн ч МАН-ын зарим гишүүд хасах санал гаргав. 

УИХ-ын гишүүн Ж.Мөнхбатаас эхлээд  “Амьдрал баян. Бид байнга эрх барихгүй. Тиймээс энэ заалт байх нь дэмий” гэсэн утгатай үг хэлж заалтыг дэмжихгүй байв. Мөн “ёс зүй гэдэг нь юуг хэлж байгаа юм. Ашиг сонирхлын зөрчил гэдэгт юуг тодорхойлох юм. Ийм  тодорхойгүй заалт байлгаснаас хассан нь дээр” гэхчлэн ярьцгаасан юм. Харин МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн авлигын тухай заалтыг үлдээж, ёс зүй ашиг сонирхлын зөрчил гэсэн заалтыг хасч болно гэж ч бууж өгч үзэв.

Уг нь эл хурлыг эхлэх үеэр МАН-ын дарга Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ нь “манай нам авлигачидтайгаа хатуу тэмцэх шинэ жишиг тогтооно” гэдгээ чанга дуугаар зарлан тунхаглаж байв.

Гэвч намын гишүүд нь хурал тарахын өмнө намын даргынхаа тунхаглал руу бараг л нулимж, авлигын тухай заалтыг нь хасах гэж улайрсан нь хачирхалтай. Маргаан нь эцэслэгдэлгүй өнөөдөр /2021.12.07/ эл заалтыг хасах эсэх дээр дахин санал хураах юм.

МАН-ынхан ёс зүй, ашиг сонирхол, авлига гурав орсон 34.5 дахь заалтыг үгүй хийтлээ айж ичих нь юуных вэ.

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

П. Урнаа

Утга зохиол судлаач, сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт найм дахь жилдээ ажиллаж байна. Eguur.mn сайтын улс төрийн албаны модератор, редактораар ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
3 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Үнэн
Үнэн

Авилгачидын нам нэрээ алдчихана гэж айгаад байнаа даа.

Зочин
Зочин

Яруу найрагч,авилагачин хулгайч Мөнхбатыг намын гишүүнчлэлээс хасах хэрэгтэй.

Ж Мөнхбат
Ж Мөнхбат

Ж Мөнхбат тэгж л таарна. Энийг сонгоод байдаг Архангайчууд балай.

Холбоотой мэдээ

Back to top button