ДЭЛХИЙНИЙГЭМЭРҮҮЛ МЭНД

Архины эмчилгээний эмийг коронавируст үр дүнтэй гэж үзэв

Наркологийн салбарт эртнээс хэрэглэгдэж ирсэн архины хордлогод зориулсан дисульфирам эм нь коронавирусийн халдварын эсрэг үр дүнтэй болохыг харуулсан талаар Оросын “Известия” сонинд нийтэлжээ.

Эл эмэнд хамгийн түрүүнд ОХУ-ын Эдийн засгийн дээд сургууль, Оросын ШУА-ийн Зелинскийн Органик химийн хүрээлэнгийн эрдэмтэд анхаарлаа хандуулсан гэжээ. Эмийн найрлаган дахь молекулуудын загвараас харвал, хүхэр агуулсан уурагтай ковалент холбоо үүсэхтэй холбоотой байж магадгүй гэдгийг судалгааны багийн удирдагч Игорь Свитанко тайлбарлав.

Оросын судлаачид 2020 оны зун дисульфирамын ер бусын шинж чанарт анхаарлаа хандуулсан бөгөөд саяхан тэдний энэ нээлтийг Барууны мэргэжилтнүүд ч мөн баталжээ. Тухайлбал, АНУ-ын Харвардын Анагаах Ухааны Сургууль, Бостоны Хүүхдийн Эмнэлгийн судалгаагаар нийт 2,233 өвчтөнд дээрх эмийг өгсөн байна. Дисульфирам эмийг хэрэглэсэн хүмүүсийн хувьд коронавирусийн өвчлөл нь хяналтын бүлгийн хүмүүсээс 34 хувиар бага байсан дүнтэй гарчээ. Мөн коронавирусийн халдвар авсан хүмүүсийн хэн нь ч нас бараагүй аж.

Гэсэн хэдий ч, эрдэмтэд энэхүү судалгаа нь ажиглалтын шинж чанартай байсан тул дисульфирамыг авах болон коронавирусийн явцын шинж чанаруудын хооронд учир шалтгааны хамаарлыг хараахан тогтоогоогүй байна гэж анхааруулав. Эмийн судалгааны эцсийн дүгнэлт гаргахын тулд ажиглалтын үр дүнг бие даан баталгаажуулах шаардлагатай гэлээ.

(Эх сурвалж: UsNews)

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button