Хан-Уул дүүргийн Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг хангах салбар зөвлөл “Оны шилдэг”-ээр шалгарлаа

“Оны шилдэг”-ээр Хан-Уул дүүргийн Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг хангах салбар зөвлөл болон “Мишээл групп” ХХК-ууд шалгарлаа.
Нэгдсэн Үндэстний байгууллагаас жил бүрийн 12 дугаар сарын 03-ны өдрийг “Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг хамгаалах өдөр” болгон тэмдэглэн өнгөрүүлдэг. Энэхүү өдрөөр Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг хангах Үндэсний зөвлөлийн 2021 оны гуравдугаар хуралдаан зохион байгуулагдаж,хэрэгжүүлсэн ажлын үр дүн, хэрэгжүүлэх үйл ажиллагааны төлөвлөгөөг хэлэлцэж, “Оны шилдэг”-үүдээ тодруулжээ.
Есөн номинацид шалгаруулснаас Хан-Уул дүүргийн Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг хангах салбар зөвлөл “Оны шилдэг Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг хангах салбар зөвлөл” номинацид, “Мишээл групп” ХХК “Хөгжлийн бэрхшээлтэй хүнд хүртээмжтэй оны шилдэг ажил олгогч аж ахуйн нэгж, байгууллага” номинацид шилдгээр шалгарсан аж.









АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.