Мөнгөөр "угжсан" багаа өмөөрч, О.Мөнхжин "Хасын хүлгүүд" рүү дунд хуруу гаргав

Өчигдөр /2022.02.16/ О.Мөнхжингийн ивээн тэтгэдэг сагсанбөмбөгийн "IHC Apes" баг "Хасын хүлгүүд"-тэй өрсөлдөв. Ингээд "Хасын хүлгүүд" хожжээ. Харин тоглолтын үеэр О.Мөнхжингийн гаргасан үйлдэл олны дургүйцлийг хүргэж байна.
Эхэндээ "IHC Apes" хожиж байсан ч тоглолтын сүүл хэсэгт оноо алдаж эхэлсэн. Сагсан бөмбөгийн тоглолтын үеэр үзэгч, хөгжөөн дэмжигчид сэтгэл хөдлөлөө янз бүрээр илэрхийлдэг. Харин "Хасын хүлгүүд"-ийн дэмжигчид "IHC Apes" рүү чиглэсэн сөрөг өнгө аяс бүхий дуу авиа гаргахад О.Мөнхжин дунд хуруугаа үзүүлж, талбай дээр ёс зүйгүй үйлдэл гаргав.
"IHC Apes" хөрөнгө, мөнгөөр "угжуулж" гарч ирсэн, шинэ баг. "Хасын хүлгүүд" энэ салбартаа удаан хугацаанд, үнэнчээр, бор зүрхээрээ хөдөлмөрлөж ирсэн түүхтэй. Энд ялгаа бий. Ялгааг О.Мөнхжингийн дунд хуруу ч үзүүлэв.
Г.САНСАРМАА
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Dund huruu ch bagadna, salaavch uguh bsiin
bolj, buhii l setgel hudluluu gargah ystoishd
Haha eguur arai2 iim um bh shde tgd munguten uurihn buruu bolwuu hahah munguur ugjsn entr ligiin cn harin c sonirholtoi uzeh um nemj baihad tanan-huleguud gesen l bodoltoi
Мөнхжин л�##�ар